logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    "Хүрэн цав", "Овоот хяр" алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг яаравчилна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 30 12:00
    527

    Зургийг: mmhi.gov.mn

    “Овоот хяр” хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн зөвхөн нэг хэсэг болох “Хойд бүргэд” биетэд явуулсан нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнг нэгтгэж ордын исэлдсэн болон үндсэн хүдрийн биетүүдийн нөөцийн хүрээ, хязгаарт бодит (B) болон боломжит (С) зэргүүдээр 53.14 тонн алтны нөөцийг нарийвчлан тогтоожээ

    Дэлхийн зах зээлд өнгөт металлын үнэ эрчимтэй өсөж буй энэ үед ашиглалтад бэлэн болсон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлж буйг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд мэдээллээ.

    Энэ хүрээнд Баянхонгор аймгийн Шинэжинст сумд байрлах "Хүрэн цав", Өмнөговь аймгийн Цогтцэций дэх “Овоот хяр” алтны ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтойг тодотгов.

    “Хүрэн цав” төслийн хувьд 51.9 тонн алтны нөөцтэй бол “Овоот хяр” ордод 2020 онд хийсэн хайгуулын үр дүнд 53.1 тонн алтны нөөцтэйг тогтоож, Монгол Улсын эрдэнэсийн санд бүртгүүлснийг “Эрдэнэс алт ресурс” мэдээлжээ. Үүний зэрэгцээ хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлэх шаардлагатай аж.

    Уул уурхайд тулгуурласан улс орнуудын хувьд хайгуулын лиценз ашиглалтаас тав дахин өндөр байдаг. Харин Монгол Улсад хайгуул нь ашиглалтаас хоёр дахин бага байгааг салбарын сайд тодотгож байв.

    Өнгөрсөн оноос хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгож буй ч хайгуулын процесст цаг хугацаа их шаарддаг. Нийт 430 мянган га талбайд 113 тусгай зөвшөөрөл олгоод байгаа аж.

    2025 оны эцсийн байдлаар 1771 ашиглалтын тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байгаа бол 1031 хайгуулын зөвшөөрөл байгааг АМГТГ-ын тайланд мэдээлжээ.

    Мөнгөний ордын хувьд одоогоор Асгатын мөнгөний ордоос өөр тухайлсан том орд байхгүй. ТЭЗҮ боловсруулах болон судалгааны шатандаа байна.

    Зэсийн хувьд Монгол Улс дэлхийн жишгээс хоёр дахин өндөр АМНАТ тооцож буй нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг сулруулах гол хүчин зүйл болж байна. АМНАТ-ын хувь хэмжээнээс шалтгаалан дараагийн зэсийн төслүүд болох Хармагтай, Цагаан суварга хөрөнгө оруулалт татахад хүндрэлтэй байгааг тодотгож байсан юм.

    Cэтгэгдэл бичих