logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    БНХАУ-ын арилжаалагчдын худалдан авалт эрс өссөнөөр зэсийн үнэ анх удаа тонн нь $14,500 хүрлээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 30 10:30
    132

    Зургийг: Bloomberg

    (Bloomberg) -- БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын худалдан авалт таваарын зах зээлийн түүхэн дэх хамгийн огцом савлагаануудын нэгийг өдөөж, зэсийн үнэ сүүлийн 16 жилийн дээд дүнгээр өслөө.

    Пүрэв гарагт Лондоны Металлын биржид зэсийн үнэ 11 хүртэлх хувиар өсөж, тонн нь 14,500 ам.доллар хүрсний дараа эргэн буурсан байна.

    БНХАУ-ын хөрөнгө оруулагчид алт, мөнгө, зэс гээд бүхий л металлын өсөлтийн давлагаанаас хоцрохгүйг хичээж, худалдан авахаар яарсан нь энэхүү өсөлтөд түлхэц болжээ. Ингэснээр зэсийн үнэ 12 дугаар сарын эхнээс хойш 21 орчим хувиар өсөөд байна.

    COPPER.png

    "Зах зээлийн ийм нөхцөл амьдралд ганц тохионо. Нийлүүлэлтийн дахин нэг саатал гарвал зэсийн үнэ 20 мянган ам.доллар хүрэхээр байна" хэмээн “Trafigura Group”-ийн арилжаалагч асан Марк Томпсон онцолжээ.

    Голлох металлууд бүгд ам.доллароор үнэлэгддэг тул сүүлийн өдрүүдэд долларын ханш суларсан нь ашигтай тусаж байгаа юм. Харин таваарын үнэтэй нягт уялдаатай австрали долларын ханш ес дэх өдрөө дараалан чангарсан байна.

    Cэтгэгдэл бичих