logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрчим хүч
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    Нийтийн орон сууцны эрчим хүчний гүйцэтгэлийг сайжруулахад $1.8 тэрбум шаардлагатай
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 29 16:40
    259

    Зургийг: С.Батсайхан

    Гэр хороололд нүүрс түлэх нь агаарын бохирдлоор дамжин нийгэмд асар их дам зардал үүсгэж байна

    Амины орон сууцыг дулаалах, эрчим хүчний хэмнэлттэй шинэ сууц барих, угсармал орон сууцыг шинэчлэх зэрэг арга хэмжээ нь зөвхөн эрчим хүчний зардлын хэмнэлтээр тооцоход санхүүгийн өгөөж хязгаарлагдмал байдаг. Гэхдээ эрүүл мэнд, байгаль орчин, уур амьсгалын дам үр ашгийг тооцвол эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой гэж ECA-ийн судалгаанд дурджээ.

    Гэр хороололд нүүрс түлэх нь агаарын бохирдлоор дамжин нийгэмд асар их дам зардал үүсгэж байгаа бөгөөд үүнийг барилгын дулаалга, цэвэр халаалтын шийдлүүдээр мэдэгдэхүйц бууруулах боломжтойг онцолж байна.

    Нийтийн орон сууцны барилгын эрчим хүчний гүйцэтгэлийг мэдэгдэхүйц сайжруулахад 1.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай.

    Гэр хорооллын дийлэнх айлууд цахилгаан эрчим хүчээ төвийн сүлжээгээр хангадаг. Харин 1200 орчим буюу нэг хүрэхгүй хувь нь сэргээгдэх эрчим хүч болон жижиг генератор ашиглаж байна.

    Гэр хорооллын өрхүүд нийт орлогынхоо 18 орчим хувийг халаалт болон нүүрсний хэрэглээнд зарцуулдаг гэж тооцоолсон. Өөрөөр хэлбэл нэг өрх нүүрсний хэрэглээнд жилд дунджаар 3.1 сая төгрөг, нийт гэр хорооллын айлууд жилд дунджаар 178 тэрбум төгрөг зарцуулж байна.

    Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тайланд Монгол Улсад жил бүр агаарын бохирдлын улмаас дунджаар 4350 хүн амиа алддаг бөгөөд 1.2 тэрбум ам.долларын эдийн засгийн хохирол учирдаг байна.

    Cэтгэгдэл бичих