logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    СЗХ: ББСБ-уудын олгож буй зээлийн өр орлогын харьцааг 60 хувиас 55 хувь болгож бууруулав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 29 16:20
    251

    Зургийг: Э.Тэнгис

    Банк бус санхүүгийн байгууллагуудын олгосон зээлийн хэмжээ 10.9 их наяд төгрөг хүрчээ

    Санхүүгийн Зохицуулах Хорооноос Банк бус санхүүгийн байгууллагуудын зээл олголтыг чангарууллаа. Ээлжит бус хуралдаанаар иргэдийн өр орлогын харьцааг 60-аас 55 хувь болгож бууруулсан байна. Энэхүү шийдвэр нь хоёр долоо хоног орчмын өмнө нь монгол банкнаас банкны салбарын зээл олголтыг удаашруулахад чиглэсэн өөрчлөлтийн дараа хийгдэж байгаа юм.

    Өнгөрсөн оны гуравдугаар сарын эцсээр зээлдэгчдийн өр орлогын харьцааг бууруулж байсан бөгөөд түүнээс хойш 2025 оны III улирлын байдлаар Банк бус санхүүгийн байгууллагуудын олгосон зээлийн хэмжээ 10.9 их наяд төгрөг хүрч, 28.3 хувиар өсөөд байгаа юм.

    Харин банкны салбарын олгосон зээлийн хэмжээ 48.9 их наяд төгрөгтэй тэнцэж, 16.8 хувиар өссөн нь харьцангуй илүү эрчтэй удааширсан үзүүлэлт болж байна.

    Түүнчлэн Банк бус санхүүгийн байгууллагуудын чанаргүй зээлийн хэмжээ 8.9 хувьд хүрч нэлээдгүй хурдацтай нэмэгдэж байгаа аж.

    Санхүүгийн Зохицуулах Хорооны хурлаар Банк бус санхүүгийн байгууллагууд хэрэглээний зээл олгох тохиолдол бүрд харилцагчийн зээлийн эрхийг тооцоолж, хангасан эсэхийг шалгасны үндсэн дээр зээл олгохоор шийдвэрлэжээ. Энэ нь иргэдийн  хэрэглээний болон давхар зээлийн эрсдэл буурах, цахим аппликейшнээр олгогддог зээлийн давхардал хязгаарлагдах давуу талтайг онцолж байна.

    Cэтгэгдэл бичих