
Зургийг: Stefani Reynolds/Bloomberg
(Bloomberg) -- Тэрбумтан Илон Маск ирэх зургаадугаар сард өөрийн төрсөн өдөр болон гараг эрхсийн ховор тохиолтой давхцуулж “SpaceX” компанийнхаа хувьцааг нээлттэй арилжаалж эхлэх санаа дэвшүүлснийг “Financial Times” мэдээлсэн байна. Тодруулбал: Бархасбадь, Сугар гарагууд хоорондоо маш ойрхон үзэгдэх үетэй тааруулж “SpaceX”-ийн IPO-ийг товлохоор төлөвлөж буйг ойрын таван эх сурвалж мэдээлжээ. Энэ нь Илон Маск 55 нас хүрэх зургаадугаар сарын дундуур гэсэн үг юм.
IPO-ийн товын шийдвэр нь ихэвчлэн хөрөнгө оруулагчдын сонирхол, зах зээлийн нөхцөл, компанийн бэлэн байдлаас хамаардаг тул гараг эрхсийн хөдөлгөөнийг харгалзаж товлоно гэдэг дийлэнх компаниудын хувьд этгээд хачирхалтай шийдвэрт тооцогдоно.
Илон Маск бэлгэдлийг ихээр чухалчилдаг, бизнесийн нухацтай шийдвэр гаргахдаа ч тоглоом наргиа хийдгээрээ алдартай. Тухайлбал: өмнө нь тэрбээр “Tesla”-ийн нэгж хувьцаа бүрийг 420 ам.доллароор үнэлж, хаалттай компани болгох талаар жиргэж байсан нь интернэт орчинд алдартай дөрөвдүгээр сарын 20-ны өдрийг илэрхийлсэн санаа гэж хүмүүс ойлгож байлаа.
“SpaceX” компани IPO-оор 50 тэрбум хүртэлх ам.долларын хөрөнгө босгож, үнэлгээгээ 1.5 их наяд ам.доллар хүргэхээр төлөвлөснийг “Financial Times” тодотгожээ. Амжилттай болбол энэ нь түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй IPO-д тооцогдох юм.