logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ-ын “Anta Sports Products” компани “Puma”-ийн 29 хувийг $1.8 тэрбумаар худалдан авлаа
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 29 08:45
    129

    Зургийг: Alex Kraus Alex Kraus/Bloomberg

    (Bloomberg) -- Францын тэрбумтан Пиногийн гэр бүл “Puma SE”-д эзэмшдэг 29 хувьтай дүйцэх хувьцаагаа БНХАУ-ын “Anta Sports Products” компанид худалдахаар зөвшөөрсөн байна. “Kering” группийн ард байдаг тус гэр бүл гол брэнд болох “Gucci”-ийг шинэчлэхэд төвлөрч, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний зах зээлээс бусад салбар дахь эзэмшлээ бууруулж байгаа аж.

    Хэлцлийн хүрээнд “Anta Sports Products” Германы алдарт брэндийн гол хувьцаа эзэмшигч болоход 1.8 тэрбум ам.доллар (1.5 тэрбум евро) зарцуулж, барууны спорт хувцас хэрэгслийн компаниуд дахь хөрөнгө оруулалтын багцаа тэлж байна. Тус компани одоогоор “Salomon”, “Wilson” зэрэг брэндүүдэд хувь эзэмшиж буй.

    Мягмар гарагт дээрх мэдээлэл гарсны дараа Франкфуртын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Puma”-ийн хувьцааны ханш 21 хүртэлх хувиар огцом өссөн ч эргэн буурчээ.

    Пиногийн гэр бүл “Puma”-ийн 43 сая орчим ширхэг хувьцааг “Artémis” нэртэй холдинг компаниар дамжуулан эзэмшдэг. Харин “Anta Sports Products” нэгж хувьцаа бүрийг 35 еврогоор үнэлж авахаар болсон нь “Puma”-ийн сүүлийн хаалтын ханшаас 62 хувиар өндөр дүн юм.

    Cэтгэгдэл бичих