logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    2026 онд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс 300 тэрбум хүртэлх төгрөгөөр Засгийн газрын бонд, ТБҮЦ авна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 28 17:00
    149

    Зургийг: Э.Тэнгис

    Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг батлав

    2026 онд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс Засгийн газрын урт хугацаат бонд болон Төв банкны үнэт цаас худалдан авалтад зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг 300 тэрбум төгрөгөөр тогтоолоо.

    Хуульд зааснаар сангийн хөрөнгийг эрсдэл багатай хөрөнгө оруулалтад байршуулахыг зөвшөөрдөг. Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг Засгийн газраар батлуулж, Засгийн газрын үнэт цаас болон Монголбанкны үнэт цаасанд байршуулж болохоор зохицуулсан байдаг.

    Одоогийн байдлаар Засгийн газрын олон улсын зах зээлд гаргасан ам.долларын бондын өгөөж 4.6-5.8 хувь орчим байгаа бол дотоод үнэт цаасны хүүгийн түвшин хугацаанаас хамааран 10.1-13.3 хувь байна.

    2026 онд Засгийн газраас үнэт цаас гаргалтаа эрчимжүүлж буй бөгөөд оны эхний улирал дуустал 40 тэрбум төгрөгийн бонд гаргах хуваарьтай байна.

    Харин Төв банкны үнэт цаасны хүү бодлогын хүү буюу 12 хувьтай тэнцэж байгаа ч сүүлийн найм орчим жилийн хугацаанд зөвхөн дөрвөн долоо хоногийн богино хугацаат үнэт цаасыг арилжаалжээ.

    Өнгөрсөн онд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс 700 тэрбум төгрөгийг томоохон банкнуудад 14.1 хувиар байршуулж байсан юм. 

    Cэтгэгдэл бичих