logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    Bloomberg Economics: АНУ нийт зарласан тарифын төлөвлөгөөнийхөө ¼-ийг л хэрэгжүүлсэн
    Brendan Murray
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 28 15:30
    278

    Зургийг: Mandel Ngan/AFP/Getty Images/Bloomberg

    (Bloomberg) -- Сүүлийн жил орчмын хугацаанд "TACO арилжаа" буюу Дональд Трампын тарифын сүрдүүлгээс үүдсэн уналтыг худалдаж авах стратеги маш үр дүнтэй байсныг “Bloomberg Economics” мэдээллээ.

    Хамгийн сүүлийн жишээнээс харвал АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНСУ-ын тарифыг 25 хувь болгохоо зарласнаас үүдэлтэй уналтаас ердөө нэг өдрийн дараа “S&P 500 Index” түүхэн дээд түвшнээ шинэчлээд байна.

    TACO.png

    Мөн санхүү, хөрөнгийн зах зээлийн салбарын нийтлэгдэж буй нийт мэдээнд дурдагдсан тоогоор "TACO Trade" гэх хэллэг өргөн дэлгэрсээр байгааг “Bloomberg Terminal” дээрх судалгаа харуулж байна.

    Ерөнхийдөө “Trump Always Chickens Out” буюу “Трамп тарифын сүрдүүлгээсээ ухардаг” гэх агуулгатай арилжааны стратеги хөрөнгө оруулагчдад өндөр өгөөжтэй байгаа юм. Тухайлбал: АНУ тарифын төлөвлөгөөнийхөө ердөө 27 хувийг хэрэгжүүлсэн байна. Ихэнх нь хэрэгжээгүй эсвэл судлагдаж байгаа бол үлдсэн дийлэнх хувь нь цуцлагдсаныг “Bloomberg Economics”-ийн судалгаа харууллаа.

    Cэтгэгдэл бичих