logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Боловсруулах салбарын үйлдвэрлэл сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрч, ₮8 их наяд давлаа
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 28 10:20
    218

    Зургийг: С.Батсайхан

    Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлд боловсруулах салбарын эзлэх хувь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 5.5 орчим хувиар нэмэгджээ

    Боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2025 онд сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрч, найман их наяд төгрөг давсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

    Үйлдвэрлэл 11.5 хувиар өсөхөд мах, сүү, гурил, цемент зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний гарц гол нөлөө үзүүлсэн байна. Харин ус, ундаа, жүүс, ноолууран сүлжмэл эдлэл, металл бэлдцийн үйлдвэрлэл буурчээ.

    Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлд боловсруулах салбарын эзлэх хувь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 5.5 орчим хувиар нэмэгдэж, 15.2 хувьд хүрээд байна.

    Нийлүүлэлт хангалтгүй байгаагаас өнгөрсөн намар махны үнэ улирлын чиг хандлагаа даган буураагүй. Энэ нь хүнсний инфляц эрчимжихэд нөлөөлж буйг Монголбанк мэдээлж байсан юм. Хэдий тийм боловч өнгөрсөн онд махны үйлдвэрлэл 61,722 тонн болж, өмнөх оноос 3700 гаруй тонноор нэмэгджээ.

    Мөн мах дайвар бүтээгдэхүүний экспорт 20 хувиар өсөж, 58.3 мянган тонн болсныг Гаалийн ерөнхий газар мэдээлж байв. Махны нийлүүлэлтийг тогтвортой байлгаж, үнийн хөөргөдлийг хязгаарлах үүднээс нөөцийн махны худалдааг энэ онд харьцангуй эрт эхлүүлээд байна. Тухайлбал: олдоогоор нийслэлийн 370 гаруй хүнсний дэлгүүрт нөөцийн мах худалдаалж байгаа аж.

    2024 онд гурилын импортын гаалийн татварыг чөлөөлснөөс шалтгаалан дотоодод үйлдвэрлэл эрс буурсан. Тус хуулийг 2025 онд хүчингүй болгосноор гурилын үйлдвэрлэл 18 хувиар нэмэгджээ. Гэхдээ өнгөрсөн онд ургац хураалт буурсны улмаас импортоор 100 мянга гаруй тонн улаанбуудай авах шаардлага гарсныг салбарын яам мэдээлсэн юм.

    Баруун аймгуудад нийслэлээс гурил нийлүүлэхэд тээврийн зардлаас шалтгаалан үнэ өсдөг. Иймд баруун аймгуудын боомтоор гурил, малын тэжээл, тэжээлийн нэмэлтийг импортлоход гаалийн татвараас хөнгөлөх хуулийг УИХ-ын намрын чуулганаар батлаад байна.

    Cэтгэгдэл бичих