logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Аялал, жуулчлал
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Хятад жуулчдын Сар шинийн баярын амралтаа өнгөрүүлэх гол чиглэл нь энэ онд Япон биш, БНСУ байх төлөвтэй
    K Oanh Ha, Hyonhee Shin
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 28 09:00
    602

    Зургийг: Woohae Cho/Bloomberg

    (Bloomberg) -- Удахгүй болох Сар шинийн баярын амралтаар БНХАУ-ын жуулчдын хамгийн их зорчих чиглэл нь БНСУ байх төлөвтэйг аяллын захиалга, нислэгийн дата харууллаа. Цар тахлаас хойш хятад жуулчид Япон улсыг түлхүү сонгож байсан бол энэ онд БНСУ голлох чиглэл нь болж байна.

    Хоёрдугаар сарын 15-наас эхлэх ес хоногийн амралтаар Эх газрын Хятадын 230-250 мянга гаруй жуулчин БНСУ-д ирэх тооцоо гарсныг аялал жуулчлалын дата шинжилгээний “China Trading Desk” компани мэдээлжээ. Энэ нь өмнөх Сар шинийн баярын амралтаас 52 орчим хувиар өссөн дүн болж байна.

    Харин БНХАУ-аас Японд ирэх аялагчдын тоо өнгөрсөн оныхоос 60 хүртэлх хувиар эрс буурах тооцоололтой байна. Иений ханш суларснаар сүүлийн жилүүдэд хятадуудын зорих дуртай чиглэл нь Япон болоод байсан ч хоёр орны харилцаа хүйтэрснээр дээрх чиг хандлага эргэсэн юм.

    Үүнээс гадна БНСУ БНХАУ-ын групп аялагчдад визийн шалгуураа зөөлрүүлсэн, бүс нутгийн аялал жуулчлалын өөр нэг гол цэг Тайландад аюулгүй байдалтай холбоотой асуудал үүссэн зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ.

    Үүнээс гадна валютын ханшийн таатай нөхцөл, олон улсад хүчээ авсаар буй солонгос соёлын нөлөө нь хятад жуулчдыг татахад дэм болж байна.

    "Воны ханш сул байгаа нь Сөүл, Бусан, Жэжүг дэлгүүр хэсэх, хоол идэхэд хэмнэлттэй газрууд болгож байна. Үүн дээр К-соёл, хөлөг онгоцны аяллын шинэ чиглэлүүд нэмэгдсэнээр БНСУ Японыг орлох сэлгэлт жам ёсоороо явагдана" хэмээн “China Trading Desk”-ийн Гүйцэтгэх захирал Субраманиа Бхатт онцолжээ.

    Cэтгэгдэл бичих