
Зургийг: Krisztian Bocsi
(Bloomberg) -- Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Давосын Дэлхийн Эдийн Засгийн Форумын индэрт авиатор загварын цэнхэр тольтой шилээр гоён гарч ирэхийг хараад Италийн “iVision Tech SpA” компанийн Гүйцэтгэх захирал Стефано Фулчир нүдэндээ итгээгүй байна.
Бараг тэр даруй тус компанийн эзэмшдэг "Henry Jullien" брэндийн 659 еврогийн үнэтэй “Doublé”, “Laminé” загварын нарны шилнүүдэд захиалга үерлэн орж иржээ. Цахим орчинд Эммануэль Макроны зүүсэн нүдний шил нь түүний АНУ-ын худалдааны бодлогыг шүүмжилж хэлсэн үгсээс нь бараг дутахгүй анхаарал татаж байлаа.
Нүдэнд нь хэдий гэм хоргүй боловч гоо сайхны хувьд базаахгүй асуудал үүссэн тул шил зүүсэн гэдгээ тэрбээр тайлбарлаж байв.
Нүдний шилний эрэлт өсөхтэй зэрэгцэн хөрөнгө оруулагчид Италид төвтэй “iVision Tech SpA” хэмээх жижигхэн компанийн хувьцааг худалдаж авахаар яарчээ. Улмаар тус компанийн хувьцааны ханш өнгөрсөн долоо хоногт 70 гаруй хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 19 сая евро хүрсэн байна. Түүнчлэн баасан гарагт ханшийн хөдөлгөөн нь хязгаарт тулсан учир арилжааг нь зогсоох шаардлагатай болсон аж.