logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Есүйхулан
    ДҮТ: Эрчим хүчний чадлын дутагдалд орсон нөхцөлд тодорхой байршлуудад цахилгааны хязгаарлалт хийгдэж болзошгүй
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 26 16:45
    379

    Зургийг: С.Батсайхан

    Диспетчерийн үндэсний төв: Эрчим хүчний системд аваарын горим үүсэхээс сэргийлэн нэгдсэн сүлжээнд холбогддог тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг хуваарийн дагуу хязгаарлах арга хэмжээ авна

    Дулааны IV цахилгаан станцын долоодугаар зууханд үлээлт үүссэн буюу цоорсон тул тус станцын эрчим хүчний нийлүүлэлт ойролцоогоор 60-70 МВт-аар буурч, системийн хэмжээнд тасалдал үүсэхээр байгааг Диспетчерийн үндэсний төв мэдээллээ.

    Тус станцад 90 орчим сая ам.долларын өртөгтэй шинэ зуух буюу есдүгээр зуух худалдан авах ТЭЗҮ хийгдсэн. Энэ санхүүжилтийг улсын төсөвт суулгах гэсэн боловч чадаагүй гэдгийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэвлэл, мэдээллийнхэнд өгсөн ярилцлагынхаа үеэр онцолсон байна.

    Дулааны IV цахилгаан станц нь Монгол Улсын эрчим хүчний нийт хэрэглээний 58 хувийг, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 55 хувийг дангаараа хангадаг. Өнгөрсөн долоо хоногийн эхээр зуухны халаах гадаргууд гэмтэл гарсны улмаас цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж эхэлсэн юм.

    Тус цахилгаан станц найман зуух, долоон турбинтэй бөгөөд бүгд 1983 онд анх ашиглалтад орох үеийн төхөөрөмжүүд учраас насжилтын асуудлаас үүдсэн гэмтэл гарч буйг Дулааны IV цахилгаан станцын Ерөнхий инженер тодотгож байв.

    Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станц 300 МВт эрчим хүч нийлүүлэх хүчин чадалтай ч 208 МВт эрчим хүч үйлдвэрлэж байгаа тул хязгаарлалт үргэлжлэх төлөвтэй байгааг Диспетчерийн үндэсний төв мэдээлэв. 

    Cэтгэгдэл бичих