logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    АҮЭБЯ: Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт эдийн засагт чухал нөлөөтэй
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 26 15:50
    237

    Зургийг: Taylor Weidman/Bloomberg

    Г.Дамдинням: Оюутолгойн хэлэлцээрийн нөхцөл байдлыг өөрчлөх зайлшгүй шаардлага гарсан

    Оюутолгойн сонсголын дараа УИХ-ын тогтоол батлагдсан тул хэлэлцээрийн нөхцөлийг өөрчлөх зайлшгүй шаардлага гарсан талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд мэдээллээ.

    2025 оны 12 дугаар сарын 26-нд "Оюу Толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолыг баталсан. Эхний ээлжид долоон жилийн түгжээг авч хаяж, протокол үйлдэж чадсан. Хоёрдугаарт хүүг бууруулж, гуравдугаарт менежментийн төлбөрийн хэмжээг бууруулж, шударга болгоно гэдэг амлалтыг авч, гарын үсэг зуруулж чадсан" гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням онцолж байна.

    УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар зэхэж буй Ашигт малтмалын тухай хуульд хэд, хэдэн чухал өөрчлөлт оруулахаар тусгасныг тэрбээр мөн тодотголоо. Үүнд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонголт бий болгох, чухал ашигт малтмалын зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах, мөн АМНАТ тооцох аргачлалыг шинэчлэх, орон нутгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг багтжээ. 

    Cэтгэгдэл бичих