logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    Интервенц хийх хүлээлт нэмэгдсэнээр иений ханш 0.8 хувиар өсөв
    John Cheng
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 26 14:20
    258

    Зургийг: Noriko Hayashi/Bloomberg

    Япон, АНУ хамтран валютын ханшид интервенц хийх хүлээлт зах зээлд нэмэгдэв

    (Bloomberg) - Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи ням гарагт хийсэн мэдэгдэлдээ “Ханшийн уналтыг таслан зогсоох чиглэлд шаардлагатай бүх арга хэмжээ авна” гэж анхааруулсан байна.

    Ийнхүү интервенц хийх хүлээлт зах зээлд нэмэгдсэнтэй зэрэгцээд иений ханшид огцом өсөлт ажиглагдав. Сүүлийн байдлаар ам.долларын эсрэг 0.8 хувиар чангарснаар спот ханш нь 154.43-ийн түвшинд тогтлоо. Энэ нь сүүлийн нэг сар гаруйн хугацааны дээд түвшин болж байна. 

    Нью-Йоркийн Холбооны Нөөцийн банкны зүгээс санхүүгийн байгууллагуудтай холбогдож, иений ханшийн хөдөлгөөнтэй холбогдох мэдээлэл цуглуулсан талаар эх сурвалж мэдээлжээ.

    YEN-GFX.png

    Үүнээс гадна Японы Сангийн сайд Сацүки Катаяма болон АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент нар ойрын хугацаанд идэвхтэй харилцаатай байгаа нь Япон улс  болон АНУ хамтран интервенц хийх хүлээлтийг нэмэгдүүлж байгаа талаар салбарын шинжээчдийн зүгээс тодотгож байгаа юм.

    Cэтгэгдэл бичих