logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Есүйхулан
    Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар: 2026 он гарсаар 42 иргэн ₮544 саяыг цахим залиланд алдаад байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 26 10:40
    352

    Зургийг: Chris Ratcliffe/Bloomberg

    2025 онд нийт 16,906 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 35.6 хувийг эзэлж буйг Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар мэдээллээ. Нийт залилах гэмт хэргийн 12,233 нь буюу 72.3 хувийг цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн залилах төрлийн гэмт хэрэг эзэлж байгаа аж. Эндээс харахад залилах гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Цахим гэмт хэрэгт ихэвчлэн 30-35 насныхан, ялангуяа эмэгтэйчүүд өртөж буйг онцолж байна.

    Энэ он гарсаар 42 иргэн 544 сая төгрөгийг цахим залиланд алдаж, гомдол гаргасныг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар тодотгов. Үүнээс 255 сая төгрөгт хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна. Харин зургаан иргэний 17 сая төгрөгийн хохирлыг төлж барагдуулжээ.

    Үүнээс гадна "Цахим гэмт хэрэгт өртөж буй иргэдийн дийлэнх нь цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй, өнгөрөөх тохиолдол их байгаа"-г Санхүүгийн Зохицуулах Хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга "Bloomberg TV Mongolia"-д өгсөн ярилцлагадаа онцолж байсан юм.

    Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас "Иргэд дор бүрнээ цахим залиланд өртөхгүйн тулд нууц үгээ бусдад дамжуулахгүй байх, цахим худалдан авалт хийхдээ сайтар нягтлах хэрэгтэй"-г анхааруулж байна.

    Cэтгэгдэл бичих