logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    “Монгол базальт” ХК-ийн цэвэр ашиг 2025 онд өмнөх оноос 26.2 хувиар өсөв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 23 16:05
    374

    Зургийг: Mongol Basalt JSC

    Жилийн дүнгээр 172 сая төгрөгийн ашигтай ажиллажээ

    “Монгол базальт” ХК-ийн цэвэр ашиг 2025 онд өмнөх оноос 26.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Өнгөрсөн оны эцэст тус компанийн борлуулалтын орлого 9.3 тэрбум төгрөг хүрч, 24.6 хувиар буурсныг үйл ажиллагааны тайлан нь харуулж байна. Хэдий тийм боловч тус компани борлуулалтын өртгөөс бусад зардлаа танаж чадсанаар ашгийн маржинаа нэмэгдүүлж чаджээ.

    Жилийн дүнгээр 172 сая төгрөгийн ашигтай ажилласан нь 2024 оны тайлангаас өндөр дүн болж байгаа ч сүүлийн таван жилийн хугацаанд компанийн борлуулалт болон ашигт ажиллагаа буурах хандлагатай байгааг харж болохоор байна.

    2020 оноос хойш “Монгол базальт” ХК-ийн хувьцааны ханш огцом өөрчлөлтгүй 200 төгрөг орчим хэлбэлзэж байна. Харин хувьцааны дансны үнэ сүүлийн жилүүдэд өсөж байгаа нь ханш дансны үнийн харьцааг бага түвшинд хэвээр хадгалж, хямдруулалт өндөр хэвээр байгааг харуулж буй.

    2025 онд нэгж хувьцаанд 2.42 төгрөгийг ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдэдээ тарааж байсан нь цэвэр ашгаа бүхэлд нь ногдол ашиг болгон тараасан үйл явдал болсон юм. “Монгол базальт” ХК нь жил бүр ногдол ашиг хуваарилдгаараа онцлог үйл ажиллагаатай.

    Cэтгэгдэл бичих