logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    “Rio Tinto”-ийн уул уурхайн гол бүтээгдэхүүнүүдийн олборлолт 2025 онд шинжээчдийн таамгийг давав
    Paul-Alain Hunt
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 23 15:45
    340

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    BMO Capital: 2025 оны тайлан төсөөллөөс давсан нь “Rio Tinto”-ийн ханшид дэмжлэг болно

    Зэс болон төмрийн хүдрийн боловсруулалт нь шинжээчдийн таамгийг давсны дараа энэ долоо хоногийн дундуур “Rio Tinto” компанийн хувьцааны ханш Лондоны Хөрөнгийн биржид 5.2 хүртэлх хувиар эрчимжсэн нь 2022 оны 11 дүгээр сараас хойших огцом өсөлт боллоо. Харин пүрэв гарагийн арилжаагаар дээрх өсөлтийн талыг нь алдаж, 2.3 хувиар буурч хаагджээ.

    2025 онд “Pilbara” уурхайгаас ачсан төмрийн хүдрийн хэмжээ 91.3 сая тонн хүрч, шинжээчдийн таамгийг 4.1 хувиар давж биелүүлсэн юм. Түүнчлэн зэсийн гарц төсөөллөөс 8-10 хувиар давсан нь голлон “Оюу Толгой” уурхайн олборлолт нэмэгдсэнтэй холбоотойг “Morgan Stanley”-ийн шинжээчид онцолсон байна.

    RIO-GFX.jpg

     2028-2036 оны хооронд “Оюу Толгой” ордоос жилд 500 мянган тонн зэс олборлох зорилт төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгааг дурдаад буй.

    Үүнээс гадна бусад уул уурхайн гол бүтээгдэхүүний олборлолт эрчимтэй явагдаж байгаа нь тус компанийн хувьцааны ханшид дэмжлэг болохоор байгаа юм. “BMO Capital”-ийн шинжээчдийн зорилтод ханш нь одоогийн ханшаас 12 орчим хувиар өндөр байгаа бөгөөд “Glencore”-той нэгдэх хэлцэл ойрын хугацаанд анхаарах гол сэдэв хэвээр байгааг мэдээлсэн байна.

    Cэтгэгдэл бичих