logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    NRCC: Иргэдийн 43 хувь нь мөнгөн хөрөнгөө төгрөгөөр хадгалах сонирхолтой байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 23 14:00
    366

    Зургийг: С.Батсайхан

    Иргэдийн 74 хувь нь ирэх нэг жилд үнэ өснө гэсэн төсөөлөлтэй байна

    Иргэдийн 43 хувь нь мөнгөн хөрөнгөө төгрөгөөр хадгалах сонирхолтой байгааг Хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгаа харуулж байна. Энэ нь 2022 оны I улирлаас хойших хамгийн өндөр хувь болж буйг “NRCC” судалгааны төв танилцууллаа.

    Төгрөгийн хадгаламж 12 дугаар сарын эцэст 26 их наяд төгрөг хүрч, өмнөх оноос дөрвөн их наяд төгрөгөөр, өмнөх сараасаа 1.4 их наяд төгрөгөөр өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм. Төгрөгийн хадгаламжийн 82.8 хувь нь иргэдийнх байгаа аж.

    Иргэд мөнгөн хөрөнгөө гадаад валют, биет хөрөнгө болон бусад хэлбэрээр хадгалах сонирхол 2024 оны IV улиралтай харьцуулахад буурчээ. Сүүлийн нэг жил орчмын хугацаанд ам.долларын ханш болон үл хөдлөх хөрөнгийн үнэ тогтвортой байсан нь үүнд нөлөөлснийг тодотголоо.

    Үүнээс гадна судалгаанд оролцсон иргэдийн дийлэнх буюу 74 хувь нь ирэх нэг жилийн хугацаанд үнэ өснө гэсэн төсөөлөлтэй байна. Энэ нь 2023 болон 2024 оны мөн үетэй харьцуулахад 8-9 хувиар буурсан ч өндөр хувьтай хэвээр байна. Тодруулбал: 2026 оны IV улиралд инфляц улсын хэмжээнд 8.6 орчим хувьтай, ирэх зургаан сарын хугацаанд эдийн засгийн төлөв байдал тааруу байхаар төсөөлж буйг танилцуулав.

    Cэтгэгдэл бичих