logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    ОУЭХА: 2026 оны I улиралд газрын тосны зах зээлд өдөрт 4.25 сая баррелийн илүүдэл үүснэ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 23 11:10
    246

    Зургийг: Bing Guan/Bloomberg

    Worldometers: Монгол Улс өдөрт дунджаар 48-50 мянган баррель нефтийн бүтээгдэхүүн хэрэглэдэг

    2026 оны эхний улиралд газрын тосны зах зээлд өдрийн дүнгээр 4.25 сая баррель газрын тосны илүүдэл үүснэ гэж Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг тооцоолон, өмнөх төсөөллөө ахиуллаа.

    Сүүлийн байдлаар дэлхий нийтээрээ өдөрт ойролцоогоор 102.6 сая баррель нефтийн бүтээгдэхүүн хэрэглэж байгаагаас Монгол Улс өдөрт дунджаар 48-50 мянган баррель бүтээгдэхүүн хэрэглэдэг. Энэ нь дэлхийн нийт хэрэглээний ердөө 0.05 хувийг эзэлж байна.

    Нийлүүлэлтийн илүүдэл зах зээлийн анхаарлын төвд ороод буй энэ үед нефть импортлогч улс орнууд эрчим хүчний бодлогоо дахин үнэлж эхэлсэн бөгөөд ялангуяа эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх бодлого баримталж байна. Тухайлбал: Турк улс ОХУ-ын “Urals” төрлийн газрын тосноос хэт хамааралтай байдлаа бууруулж, Казахстан болон Ирак зэрэг бусад нийлүүлэгч орнуудаас авах импортын хэмжээг нэмэгдүүлээд байгаа юм. Ингэснээр түүхий эдийн хориг арга хэмжээ болон нийлүүлэлтийн доголдолд өртөх эрсдэлээ багасгаж байна.

    Монгол Улсын хувьд нийт нефтийн импортын 95 орчим хувийг ОХУ-аас, үлдсэнийг нь БНХАУ-аас импортолдог. Харин газрын тосны бүтээгдэхүүний гуравдагч эх үүсвэртэй болоход Казахстан улстай хамтран ажиллах хүсэлтэй байгааг салбарын сайд онцолж байсан юм.

    Нефтийн үнэ харьцангуй доогуур түвшинд хадгалагдаж байгаагийн зэрэгцээ нийлүүлэлт элбэг байгаа нь импортлогч орнуудын шатахууны зардлыг богино хугацаанд бууруулах эерэг нөлөөтэй. Хэдий тийм боловч гадаад эх үүсвэрээс хэт хамааралтай байдал нь сорилт болохыг шинжээчид онцолж байна.

    Cэтгэгдэл бичих