logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Улсын төсвөөс эрчим хүчний салбарт хийсэн хөрөнгө оруулалт 2021 оноос хойш 8 дахин өсжээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 23 10:50
    507

    Зургийг: С.Батсайхан

    2021-2025 онд улсын төсвөөс эрчим хүчний салбарт 743.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ

    Сүүлийн таван жилийн хугацаанд улсын төсвөөс эрчим хүчний салбарт 743.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан бол нийт зарцуулсан төсөв нь 1.3 их наяд гаруй төгрөг байна.

    2026 онд тус салбарт 317.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр баталсан бөгөөд ингэснээр хөрөнгө оруулалтын хэмжээ 2021 оныхоос найм дахин өсжээ.

    78+45.JPG

    Эрчим хүчний салбарт сүүлийн 8, 9 жилийн хугацаанд гадаадын зээл тусламжаар ойролцоогоор 1.5 их наяд төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд тус салбарын алдагдал бараг нэг их наяд орчим төгрөгөөр хэмжигдэж, төсвөөс 250 орчим тэрбум төгрөгийн татаас олгосон байгааг эдийн засагч, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх А.Батпүрэв мэдээлж байсан.

    Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хууль эрх зүйн орчноо илүү боловсронгуй болгож, чөлөөт өрсөлдөөний зах зээл рүү шилжих шаардлагатай. Мөн Төрийн бодлого тогтвортой байж, шат дараалсан олон зөвшөөрөл журмыг хөнгөвчлөх шаардлагатай байна. Тухайлбал: аж ахуйн нэгж өөрийн цахилгааны хэрэглээг хангах станц барихаар газрын зөвшөөрөл авахад зургаан сар, бичиг баримт бүрдүүлэх процесс нийтдээ 1.5 жил үргэлжилж буйг аж ахуйн нэгжүүд тодотгож байгаа юм.

    Засгийн газар Төрийн өмчийн 33 компани, үйлдвэрийн газрын хувьцааг олон нийтэд худалдах, бүхэлд нь хувьчлах, өөрчлөн байгуулах ажлыг 2026-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал: Дулааны III болон IV цахилгаан станц, Эрдэнэт, Дарханы болон Амгалан Дулааны цахилгаан станц, Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд санал болгохыг мэдээлсэн.

    Cэтгэгдэл бичих