logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Есүйхулан
    ДҮТ: Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан хязгаарлалт үргэлжилнэ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 23 10:30
    194

    Зургийг: С.Батсайхан

    ЭХЯ: Эрчим хүчний хязгаарлалтын улмаас учирсан эд хөрөнгийн хохиролд гомдол гаргаж болно

    Улсын хэмжээнд хийгдэж буй эрчим хүчний хязгаарлалт баасан гарагт ч бас үргэлжлэхээр байгаа бөгөөд нэг удаад нэг цагийн хугацаатай эрчим хүч хязгаарлана гэж Диспетчерийн Үндэсний Төв мэдээллээ.

    Дулааны IV цахилгаан станцын асуудал шийдэгдэж, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа ч Бөөрөлжүүтийн цахилгаан станцын гэмтэл засагдаагүй байна. Тиймээс 300 МВт-ын хүчин чадалтай станц одоогоор 140-180 МВт-ын эрчим хүч үйлдвэрлэж байгааг тодотгов.

    Хүйтний эрч эрс чангарч, хасах 40-45 хэм давж хүйтэрсэнтэй холбоотойгоор тус станцын зуухны нүүрс тэжээх бункерт нүүрс хөлдсөн бөгөөд 40 орчим ажилтан гараар засварлахаар ажиллаж байгаа аж. Засварын ажлыг хурдлуулж, хэвийн ажиллах горимд шилжүүлэхийн тулд бүх боломжоороо ажиллаж байгааг онцолж байна.

    Үүнээс гадна эрчим хүчний хязгаарлалттай холбоотойгоор айл, өрх болон аж ахуйн нэгжүүдэд учирсан эд хөрөнгийн хохирлыг Улаанбаатар түгээх сүлжээтэй хийсэн гэрээний заалтын дагуу гомдол гаргах боломжтой гэж Эрчим хүчний яам тодотгов. Тус яам хуулийн албаныхантай зөвлөлдөж илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр байгаагаа дурдсан байна.

    Cэтгэгдэл бичих