
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
(Bloomberg) -- БНСУ-ын хөрөнгийн зах зээлийн жишиг “Kospi Index” түүхэн дээд түвшинд хүрч, тус улсын Ерөнхийлөгч И Же Мёны зорилтот 5000 нэгжийн босго давлаа. Хиймэл оюуны эрэлт эрчимжсэнээр БНСУ-ын хөрөнгийн зах зээлийн гол өнгийг тодорхойлдог технологийн салбарын хувьцаануудын ханш өссөн нь үүнд голлон нөлөөлсөн байна.
Тус индексийн сагсанд багтдаг “Samsung Electronics”, “SK Hynix” болон “Hyundai Motor” компанийн хувьцааны ханш сүүлийн 12 сарын хугацаанд 90 гаруй хувиар эрчимжсэн хөдөлгөөнтэй байна. Энэ оны нэгдүгээр сарын арилжаагаар нэг өдрөөс бусад бүх арилжааны өдөрт “Kospi Index” ногоон бүсэд хадгалагджээ.
“Goldman Sachs” компанийн төсөөллөөр энэ онд БНСУ-ын хувьцаанууд ам.доллароор тооцоход 23 хувийн өгөөжтэй байх бөгөөд макро эдийн засгийн таатай орчны нөлөөгөөр ашиг орлого нь 53 хувийн ашгийн өсөлт үзүүлэхийг мэдээлсэн байна.
Үүнээс гадна 2025 оны IV улиралд БНСУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх улирлаасаа 0.3 хувиар агшсаныг тус улсын Төв банк мэдээллээ.
Технологийн салбар нь өсөлттэй байгаа ч бизнесийн орчны өргөн хүрээнд эрэлт буурч, санхүүгийн эрсдэл нэмэгдэж, воны ханш тогтворгүй байгаа нь гол нөлөө үзүүлснийг онцолжээ.