logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    ERD: 2025 оны IV улиралд Баян Хөндий төслөөсөө $31 саяын орлого төвлөрүүлсэн
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 22 13:40
    500

    Зургийг: erdene.com

    Тайлант хугацаанд “Erdene Resource Development” компани 7434 унц алт, 2634 унц мөнгө борлуулжээ

    Монгол, Торонтогийн Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй цорын ганц компани болох “Erdene Resource Development” компани “Баян Хөндий” алтны төслийнхөө IV улирлын онцлох мэдээллээс танилцууллаа.

    Тайлант хугацаанд тус компани 7434 унц алт, 2634 унц мөнгө борлуулж, төслөөсөө нийт 31 сая ам.долларын орлого төвлөрүүлсэн байна. Дундаж борлуулалтын үнэ нь алтны хувьд унц нь 4153 ам.доллар байсан бол мөнгөний үнэ 53 орчим ам.доллар байжээ.

    Зураг төслийн дагуу өдөрт 1950 тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр нь IV улиралд нэрлэсэн хүчин чадлынхаа 77 хувиар ажилласан байна.

    Түүнчлэн “Erdene Resource Development” компани алтны “Баян Хөндий” ордтой ойр орших “Хар морь”, “Алтан сум” талбайд 5433 метрийн өрөмдлөгийн хөтөлбөрийг гүйцэтгэсэн бөгөөд үр дүнг нь энэ оны I улиралд танилцуулахаар төлөвлөжээ.

    Тус компани 2026 оны эхний улиралд агуулгын хяналт, олборлолтын үйл ажиллагааг оновчлоход анхаарч, ТЭЗҮ-д тодорхойлсон агуулгад хүргэхээр ажиллахаа онцоллоо.

    ERD-CN-GFX.jpg

    Сүүлийн арилжаагаар “Erdene Resource Development”-ийн хувьцааны ханш Торонтогийн Хөрөнгийн биржид 2.41 хувиар буурсан бол энэ он гарсаар 2025 оны эрчээ хадгалж, хувьцаа нь 13 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байна.

    Cэтгэгдэл бичих