
Зургийг: Noriko Hayashi/Bloomberg
(Bloomberg) -- Япон улсын Засгийн газрын бондын зах зээлд хөрвөх чадвар эрс муудлаа. Хөрөнгө оруулагчдын зарах урсгал эрс нэмэгдэж, урт хугацаат бондуудын өгөөжийн түвшин өсөж байна.
Тус улсын Засгийн газрын бондын зарлагдсан өгөөжийн түвшнийг хангалттай хөрвөх чадвартай үед тогтох өгөөжийн түвшинтэй харьцуулдаг “JGB Liquidity Index” мягмар гарагт түүхэн дээд түвшинд хүрлээ. Өнгөрсөн оны эхээр Японы төсвийн эрсдэлийн талаар болгоомжлол үүссэнээс хойш энэхүү индекс өссөөр байгаа юм.
Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи хүнсний татварыг бууруулах сонгуулийн амлалт өгсний дараа 30 болон 40 жилийн хугацаатай бондын өгөөж 25 суурь нэгжээр өссөн байна. Энэ нь олон улсын зах зээлд бусад улсын Засгийн газруудын бондуудад нөлөөлж эхлээд буй.
Лхагва гарагийн өглөө Японы Сангийн сайд Сацуки Катаяма зах зээлд оролцогчдыг тайвшрахыг уриалсны дараа бондуудын өгөөж тогтворжиж эхэлжээ.
Хэдий тийм боловч эрх баригчид Засгийн газрын бондын өгөөжийн муруйг тогтворжуулах талд нэн даруй арга хэмжээ авахгүй бол энэ нь түр зуурын хөдөлгөөн байна гэдгийг “Bloomberg”-ийн стратегичид анхааруулж байна.