logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “Kospi Index” 6000 нэгж давах, түвшин нь дахин 22 хувиар өсөх боломжтойг БНСУ-ын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал онцлов
    Youkyung Lee
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 21 10:20
    87

    Зургийг: Jean Chung/Bloomberg

    Ирэх оны эцэст багтаад арилжааны 24 цагийн системд шилжиж, “зомби” компаниудыг биржээс хасна

    2025 онд олон улсын зах зээлд өсөлтөөрөө илүүрхсэн БНСУ-ын хувьцаануудын ханшийн өсөлт цаашид ч үргэлжлэх өөдрөг хүлээлттэй байгааг тус улсын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Жон Юн Бу “Bloomberg”-т өгсөн ярилцлагынхаа үеэр онцоллоо.

    Тус улс хөрөнгийн захаа бодлогоор дэмжиж энэ онд  хувьцаа эзэмшигчдэд ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээс гадна олон улсын хөрөнгө оруулалтыг татахад хүчин чармайлт гаргаж буй нь дэмжлэг болно гэж үзэж байна.

    Нэг жилийн дотор 94 хувиар эрчимжсэн “Kospi Index” БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны зорилтот 5000 нэгж хүрэхэд хоёр хувиар л дутуу байна. Харин 5000 нэгжээс давж эхэлсэн тохиолдолд  6000 нэгж давах, цаашлаад индексийн түвшин дахин 22 хувиар өсөх бүрэн орон зай байгааг тэрбээр онцолжээ.

    Тус улсын гол зах зээлд тооцогддог хагас дамжуулагч, батлан хамгаалах, хөлөг онгоц үйлдвэрлэлийн салбар олон улсад өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж буй үед гурван их наяд ам.доллароор хэмжигдэж буй хөрөнгийн зах зээлийг сонирхох хөрөнгө оруулагчдын урсгал эрчимжсээр буйг дурдсан байна.

    Cэтгэгдэл бичих