logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    ДЭЗФ
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    Oxfam: Дэлхийн хүн амын 1 хувийг бүрдүүлдэг чинээлэг эрхмүүдийн хөрөнгө 2015 оноос хойш $33.9 их наядаар нэмэгдсэн
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 20 14:15
    263

    Зургийг: Oxfam

    Дэлхийн хүн амын нэг хувийг бүрдүүлдэг хамгийн чинээлэг хүмүүсийн хөрөнгө 2015 оноос хойш бодит дүнгээр 33.9 их наяд ам.доллароор нэмэгдсэнийг “Oxfam” байгууллага шинэ тайландаа мэдээллээ. Энэ хэмжээний хөрөнгөөр Дэлхийн Банкнаас тогтоосон ядуурлын шугам болох өдрийн 8.30 ам.доллароос бага орлоготой дэлхийн даяарх хүн амын нэг жилийн ядуурлыг 22 удаа бүрэн арилгахад ч хангалттай гэж тодотгосон байна.

    Мөн ердөө 3000 тэрбумтны хөрөнгө л гэхэд 2015 оноос хойш бодит дүнгээр 6.5 их наяд ам.доллароор өссөн ба нийт баялгийн хэмжээ нь одоогийн байдлаар дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 14.6 хувьтай тэнцэх хэмжээнд хүрснийг тооцоолсон байна.

    RICHEST-5-TUSGAI-GFX.png

    Үүнээс гадна олон улс дахь нийт албан ёсны хүмүүнлэгийн тусламжийн дөрөвний гурвыг дангаараа бүрдүүлдэг “Их 7”-ийн орнуудын зүгээс үзүүлэх тусламж 2026 оноос эхлэн 2024 онтой харьцуулахад даруй 28 хувиар буурахаар байгааг тодотгожээ.

    Бага орлоготой орнуудын 60 хувьд өрийн хямрал сорилт дагуулж  буй үед шаардлагатай тусламжийн хэмжээ буурахаар байгаа нь Засгийн газруудыг дампуурлын ирмэгт түлхэнэ гэж мэдээлсэн байна.

    Түүнчлэн хамгийн ядуу буурай орнуудын иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, сургуульд суралцахад зарцуулах боломжтой байсан мөнгөө баян зээлдүүлэгчдийн өр төлбөрт барагдуулж урсгасаар байгааг дурджээ.

    Cэтгэгдэл бичих