logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    ДЭЗФ
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    ДЭЗФ: Тодорхойгүй байдал 2026 оны эрсдэлүүдэд нөлөөлөх гол хүчин зүйл байх төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 20 11:00
    250

    Зургийг: Chris Ratcliffe/Bloomberg

    “2026 онд тодорхойгүй байдал дэлхийн эдийн засагт нөлөөлөх хамгийн том хүчин зүйл болно” гэж Дэлхийн Эдийн Засгийн Форумын шинэ тайланд мэдээллээ. Судалгаанд оролцогчид дэлхийн эдийн засгийн богино болон урт хугацааны төлөвийг сөрөг гэж үзсэн бөгөөд 50 хувь нь дараагийн хоёр жилд эдийн засаг тогтворгүй байх төлөвтэй гэж хариулсан байна. Харин 57 хувь нь ирэх 10 жилд тогтворгүй байдал үргэлжилнэ гэж үзжээ.

    Энэ оны судалгааны үр дүнг өнгөрсөн онтой харьцуулахад богино хугацааны санаа зовнил нэмэгдэж, дараагийн хоёр жилд тогтворгүй байдал нэмэгдэнэ гэж үзсэн хүмүүсийн тоо 14 хувиар өссөн байна. 

    Улс орнуудын хооронд итгэл, ил тод байдал, хууль дээдлэх ёсыг хүндэтгэх явдал буурч, протекционизм нэмэгдэж буй нь олон улсын харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж байна. Судалгаанд оролцогчид гео эдийн засгийн зөрчил нь дэлхий дахин тулгарч буй хамгийн том эрсдэл гэж үзсэн. Оролцогчдын 18 хувь нь 2026 онд дэлхий даяар гео эдийн засгийн сөргөлдөөн болох хамгийн өндөр эрсдэлтэй гэж тодорхойлжээ. Энэ нь өнгөрсөн оноос хоёр байраар урагшилсан үзүүлэлт боллоо.

    Эдийн засгийн эрсдэлүүдийг нэгтгэн үзвэл эдийн засгийн уналт болон инфляцын эрсдэл хоёулаа найман байраар урагшилж, тус тус 11 болон 21 дүгээрт бичигджээ. Харин хөрөнгийн зах зээлд үүссэн хөөс хагарах эрсдэл долоон байраар урагшилж, 18 дугаарт эрэмбэлэгдсэн байна.

    Эдийн засгийн уналт болох эрсдэл өнгөрсөн онтой харьцуулахад хамгийн их өссөн үзүүлэлтүүдийн нэг боллоо.

    Cэтгэгдэл бичих