logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Н.Учрал: Монголбанк хэмнэлтийн хуулиа мөрдөж, давхардсан орон тоогоо цөөлөх шаардлагатай
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 19 16:00
    327

    Зургийг: Э.Тэнгис

    Төв банк 700 гаруй орон тоотой байгаа учраас бүтцийг шинэчилж, давхардсан орон тоог хасах чиглэлийг Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтод өглөө

    УИХ-ын дарга Н.Учрал Монголбанканд аудитын шалгалт оруулах саналаа Үндэсний аудитын газарт гаргалаа. Тэрбээр Монголбанкны бодлогын алдаа, мөнгө хэвлэлт нь төгрөгийн ханшийг сулруулж, цалин орлогыг үнэгүйдүүлсээр ирсэн гэж үзэж байна.

    Монголбанкны шинэ Ерөнхийлөгчид хэмнэлтийн хуулиа мөрдөж, давхардсан орон тоог цөөлж, бүтцээ цомхон болгох чиглэл өглөө.

    Төв банк болон аудитын байгууллага нь хараат бусаар үйл ажиллагаа явуулах эрхтэй ч УИХ-ын үйл ажиллагаанд зөвлөн туслах, дэмжлэг үзүүлэх үүрэгтэйг тодотгов.

    Мөнгөний хатуу бодлого жил гаруйн хугацаанд үргэлжилж буй ч инфляц өндөр хэвээр байгаа суурь шалтгааныг шинжилж, Төв банкийг цомхон, хүртээмжтэй, ухаалаг болгох стратеги төлөвлөгөө дуусах шатандаа явж байгааг Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт онцоллоо.

    Олон улсын Төв банкнуудын жишгээр бүтцийн шинжилгээ хийснээр одоо байгаа 19 газрыг 10 болгохоор төлөвлөж байгааг мэдээлэв.

    Cэтгэгдэл бичих