logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Батбуян
    БНХАУ-ын $7 их наядын хадгаламжийн хуримтлал алт болон хөрөнгийн зах зээл рүү шилжихээр байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 19 14:00
    348

    Зургийг: Raul Ariano/Bloomberg

    (Bloomberg) -- БНХАУ-ын айл, өрхүүд энэ онд хугацаа нь дуусах долоон их наяд ам.долларын хадгаламжаа илүү өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтад зарцуулах арга зам хайж эхэллээ. Ингэснээр тус улсын санхүүгийн зах зээлд ихээхэн нэмэлт хөрөнгө төвлөрөхөөр байна.

    Асар их хэмжээний хадгаламж хуримтлагдсан нь БНХАУ-д олон жилийн турш үргэлжилсэн үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал болон хөрөнгийн зах зээлийн өгөөж сул байсантай холбоотой аж.

    Харин одоо хадгаламжийн хүү буурч, бараг нэг хувьд дөхсөнөөр хөрөнгө оруулагчид хамтын сан, хувьцаа, даатгал зэрэг чиглэлийг идэвхтэйгээр судалж эхэлжээ. Энэ нь хөрөнгийн зах зээлийг тогтвортой өсгөх БНХАУ-ын Засгийн газрын зорилтод нийцэж байна.

    CHINA-STOCK-GFX.png

    Нэг жилээс дээш хугацаатай 50 их наяд юанийн хадгаламжийн хугацаа энэ онд дуусна. Энэ нь өмнөх оноос 10 их наяд юаниар өссөн дүн болохыг “Huatai Securities”-ийн 12 дугаар сарын тайланд онцолжээ. Мөн үүний 30 их наяд юань нь Төрийн өмчит томоохон банкнуудад байршиж буйг тодотгосон байна.

    Cэтгэгдэл бичих