logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Дональд Трамп Гринландыг АНУ-д өгөхийг эсэргүүцсэн Европын 8 улсад 10 хувийн тариф тогтоохоо зарлав
    Josh Wingrove
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 19 11:25
    297

    Зургийг: Juliette Pavy/Bloomberg

    (Bloomberg) --  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гринланд арлын эзэмшлийг шилжүүлэх асуудалд Дани улсыг дэмжиж буй Европын орнуудын бараа, бүтээгдэхүүнд 10 хувийн импортын татвар ногдуулахаа мэдэгдсэнээр АНУ-ын ойрын холбоотнуудтайгаа үүсгээд буй зөрчлийг улам хурцатгалаа.

    Ням гарагт сошиал хуудастаа оруулсан мэдэгдэлдээ Дональд Трамп хоёрдугаар сарын нэгнээс эхлэн тэдгээр улсад 10 хувийн тариф тогтоох бөгөөд "Хэрэв Гринланд арлыг бүхэлд нь худалдан авах хэлцэлд хүрэхгүй бол" тарифын хувь хэмжээг зургаадугаар сараас 25 хувьд хүргэн нэмэгдүүлэхээ мэдээлжээ. Тарифын арга хэмжээ Дани, Норвег, Швед, Франц, ХБНГУ, Нидерланд, Финланд улсыг хамарч буйг тэрбээр нэмж дурдсан байна.

    АНУ-ын тарифын шинэ сүрдүүлэгтэй холбоотойгоор Европын Холбооны удирдагчид ирэх өдрүүдэд яаралтай хуралдаан товлосон байна. Гишүүн орнууд хариу арга хэмжээний хэд хэдэн хувилбаруудыг хэлэлцэж буй бөгөөд АНУ-ын бараа, бүтээгдэхүүнд 108 тэрбум ам.долларын дүнтэй хариу тариф тогтоох арга хэмжээ үүнд багтаж байгааг ойрын эх сурвалж мэдээлжээ.

    US-IMPORTS-EU-GFX.png

    Мөн одоогийн нөхцөл байдалд АНУ-тай байгуулсан худалдааны хэлэлцээрийг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж байгаагаа Европын Холбооны хууль тогтоогчдын зүгээс илэрхийлсэн байна.

    Cэтгэгдэл бичих