logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрүүл мэнд
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд 2026 онд ₮169.7 тэрбумыг олгоно
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 19 09:25
    699

    Зургийг: С.Батсайхан

    2026 онд Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 2.7 их наяд төгрөг, зарлага нь 2.5 их наяд төгрөг байхаар УИХ батлав

    Эрүүл мэндийн даатгалын сангийн тусламж үйлчилгээний багцын зардал 2025 онд урьдчилсан гүйцэтгэлээр 2.2 их наяд төгрөг болсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 2024 онтой харьцуулахад зардал нь 7.7 хувиар нэмэгдсэн бол орлого нь 13 хувиар өсөж, 2.3 их наяд төгрөг дөхсөн байна.

    Эмийн үнийн хөнгөлөлтийн зардал жил бүр өндөр дүнгээр нэмэгдэж буй бөгөөд 2023 онд 90 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байсан бол 2025 онд 171.1 тэрбум болж, 90 хувиар өссөн байна. Харин 2026 онд 169.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хуваарилжээ.

    2025 оны байдлаар нийт даатгуулагчийн 70 хувь буюу 2.3 сая нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь Төрөөс хариуцан төлдөг иргэд байгаа бол 5.7 хувь нь даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг, 24.2 хувь нь ажил олгогч хариуцан төлдөг даатгуулагчид байна.

    2025 оны эцэст Эрүүл мэндийн даатгалын санд 280 орчим тэрбум төгрөгийн өр төлбөр хуримтлагдах тооцоолол гарсныг мэдээлж байсан юм. Оны эцсээр даатгалын сангийн санхүүжилт хүрэлцэхгүй болж, өр төлбөр хуримтлагдаж буй нь Төр хариуцдаг иргэдийн шимтгэл болон зарлага харьцангуй өндөр, мөн өртгөө зөв тооцоолж чадахгүй байгаа зэргээс шалтгаалж буйг салбарынхан тодотгож байна.

    Цаашид сангийн санхүүгийн сахилга бат, хяналтыг сайжруулахад онцгой анхаарах, хамтын төлбөрийн системтэй болох, тарифыг нэмэгдүүлэх зэрэг шат дараатай арга хэмжээ авах шаардлагатайг Эрүүл мэндийн сайд мэдээлж байв.

    2026 онд Эрүүл мэндийн даатгалын сангийн нийт орлого 2.7 их наяд төгрөг, зарлага нь 2.5 их наяд төгрөг байхаар батлаад байна.

    Cэтгэгдэл бичих