
Зургийг: С.Батсайхан
БНХАУ-ын Үндэсний газрын тосны корпорацтай шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх урт хугацааны гэрээ байгуулахаар тохиролцсоныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд мэдээллээ.
Монгол Улс одоогоор шатахууныхаа 95 хувийг ОХУ-аас, үлдсэнийг нь БНХАУ-аас импортолж байгаа юм. БНХАУ-ын Төрийн өмчит газрын тосны корпорац нийлүүлэлтээ тогтвортой хадгалахаас гадна ирэх жилүүдэд нэмэгдүүлэх боломж, төлөвлөгөөгөө танилцуулсан байна.
БНХАУ-аас Евро-5 стандартын шатахуун импортолж буй нь үнийн хувьд ОХУ-аас авч буй энгийн АИ-92 автобензинтэй харьцуулахад өндөр байгаа аж.
Үүнээс гадна БНХАУ-тай ногоон уул уурхайг хөгжүүлэхэд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болсныг салбарын яам мэдээлэв. Тус улсын геологийн албатай хамтран Монгол Улсын баруун болон зүүн өмнөд хэсэгт энэ оноос эхлэн хоёр төсөл хэрэгжүүлэхээр болсныг тодотгов.