logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Монголбанк: Банкнуудын хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 45 хувь болгон нэмэгдүүллээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 16 15:25
    532

    Зургийг: mongolbank

    Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлаар бодлогын хүүг хэвээр үлдээсэн ч банкнуудад тавигдах шалгуур үзүүлэлтэд өөрчлөлт оруулж, хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 45 хувь болгон нэмэгдүүллээ. 

    Мөн банкнуудын төгрөг болон валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг нэг нэгж хувиар нэмэгдүүлж, харгалзан 14 хувь болон 19 хувь болгосон байна.

    Эдийн засгийн өсөлт өмнөх оны эхний 11 сарын байдлаар 6.4 хувьтай гарсан бөгөөд тухайн хугацаанд зээлийн жилийн өсөлт 21 хувь байсан. "2025 оны туршид мөнгөний хатуу бодлого үргэлжилсэн ч цаашид хэрэглээний зээлийн өсөлт инфляц нэмэгдэх гол хүчин зүйл болж буй"-г Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт онцоллоо.  

    Мөн хэрэглээний зээлийн өсөлт нь бизнесийн зээлд шаардлагатай эх үүсвэрийг бууруулах, импортыг тэтгэж, ханш, төлбөрийн тэнцлийн дарамтыг нэмэгдүүлэх нөлөөтэй гэж үзжээ. 

    Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт

    Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа

    Cэтгэгдэл бичих