logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    “Morgan Stanley”-ийн өрийн хэрэгслийн зах зээлийн орлого 2025 онд 93 хувиар эрчимжив
    Hannah Levitt
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 16 12:00
    211

    Зургийг: Michael Nagle/Bloomberg

    “Morgan Stanley”-ийн хувьцааны ханш сүүлийн нэг жилд 44 хувиар өссөн үзүүлэлттэй байна

    (Bloomberg) -- “Morgan Stanley” банкны өрийн хэрэгслийн зах зээлийн орлого IV улиралд 93 хувиар өсөж, түүхэн дээд түвшинд хүрсэн байна.

    2025 оны сүүлийн улиралд нийт өрийн андеррайтингийн орлого нь 785 сая ам.доллар хүрсэн нь шинжээчдийн таамаг болох 635 сая ам.доллароос хол давсан үзүүлэлт боллоо. Ингэснээр тус нэгжийн  жилийн орлого 2.4 тэрбум ам.доллар хүрч, өмнөх оноос 47 хувиар өсжээ. Үүний зэрэгцээ тус компанийн цэвэр ашиг дээд түвшинд хүрээд байгаа юм.

    Гүйцэтгэх захирал Тэд Пикийн удирдлага дор “Morgan Stanley” өрийн зах зээлд төвлөрөн ажиллаж эхэлсэн бөгөөд энэхүү хүчин чармайлт нь хиймэл оюуны салбарт ил тод харагдаж эхлээд буй. Өнгөрсөн оны IV улиралд дангаараа тус салбарт хэдэн арван тэрбум ам.долларын санхүүжилтийн төсөл дээр ажилласан юм.

    Сүүлийн 12 сарын хугацаанд тус компанийн хувьцааны ханш 44 хувиар өсөж, “S&P 500 Index”-ийг давсан өсөлт үзүүллээ.

    Хувьцааны арилжааны хувьд “Morgan Stanley”-ийн орлого II болон III улиралд дээд түвшинд хүрээд байсан юм. Харин IV улиралд 3.7 тэрбум ам.долларын арилжааны орлоготой ажиллаж, жилийн дүнгээр 5.4 тэрбум ам.доллар хүрсэн нь шинжээчдийн хүлээлтээс бага зэрэг доогуур дүн болсон байна. 

    Cэтгэгдэл бичих