logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    ОХУ-ын газрын тос, байгалийн хийн орлого сүүлийн 5 жилийн доод түвшинд хүрч буурлаа
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 16 10:20
    303

    Зургийг: Andrey Rudakov/Bloomberg

    (Bloomberg) -- Украины дайныг санхүүжүүлэхэд чухал үүрэгтэй ОХУ-ын газрын тос, байгалийн хийн салбараас олох орлого сүүлийн таван жилийн доод түвшинд хүрч, буураад байна.

    Өнгөрсөн онд ОХУ-ын улсын төсөвт 8.48 их наяд рубль буюу 108 тэрбум ам.доллар газрын тос, байгалийн хийн татварын орлогоос нь төвлөрчээ. Энэ нь 2024 оныхоос 24 хувиар буурсан үзүүлэлт төдийгүй 2020 оноос хойших доод түвшин болсныг тус улсын Сангийн яамны дата үзүүлэлтэд суурилсан “Bloomberg”-ийн тооцооллоос харж болохоор байна.

    Газрын тосны үйлдвэрлэлээр тэргүүлэгч гурван орны нэг, байгалийн хийн хамгийн баялаг нөөцтэй тус улсын төсөв түүхий эдийн гол хоёр салбарынхаа татварын орлогоос ихээхэн хамааралтай байдаг.

    RUSSIAN-OIL.png

    Өнгөрсөн онд газрын тосны үнэ суларснаас гадна рублийн ханш чангарсан, ОХУ-ын эрчим хүчний бүтээгдэхүүний экспортод барууны орнууд хориг тавьсан зэрэг нь голлон нөлөөлжээ.

    ОХУ-ын газрын тосны татварын орлого жилийн дүнгээр 22 гаруй хувиар буурч, 7.13 их наяд рубль болж суларсан нь 2023 оноос хойших доод түвшин болж байна. 

    Cэтгэгдэл бичих