logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Сүүлийн 10 жилд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн улмаас дундаж орлоготой нэг өрх ₮7 саяын алдагдал хүлээжээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 15 16:30
    405

    Зургийг: Taylor Weidman/Bloomberg

    Ардчилсан намын бүлэг: Айл, өрхүүд боловсрол, эрүүл мэнддээ зарцуулах мөнгөө долоон сая төгрөгөөр танасан

    2025 онд айл, өрхүүд үнийн өсөлтөөс шалтгаалан жилийн дүнгээр өмнөх оноос 2.5 сая төгрөгийн илүү зардал гаргасан ч энэ хэмжээгээр цалин тэтгэвэр нэмэгдээгүй байна. Иймд үнийн өсөлт нь төсвийн бодлоготой шууд холбоотой байгааг Ардчилсан намын бүлгийн зөвлөх, Эдийн засагч А.Батпүрэв тодотголоо. 

    Мөн сүүлийн 10 жилийн хугацаанд зөвхөн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн улмаас дундаж орлоготой монгол айл өрх долоон сая төгрөгийн алдагдал хүлээсэн гэсэн тооцоолол гарсныг УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэв. 

    Ингэснээр айл, өрхүүд боловсрол, эрүүл мэнддээ зарцуулах мөнгөө долоон сая төгрөгөөр танаж, мөн ийм хэмжээний хадгаламж үүсгэх боломжоо алдсан гэж дүгнэсэн байна.

    Үүнээс гадна дэд Сайд нарыг томилсонтой холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж буйгаа мэдээлсэн юм. Огцруулах бичгийг өргөн барихад шаардлагатай 32 гишүүний гарын үсэг бүрдсэн бөгөөд УИХ-ын хаврын чуулганаар шийдвэрлүүлэхээр төлөвлөж байгааг онцлов.

    Cэтгэгдэл бичих