logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    2025 онд Японоос бусад Ази, Номхон далайн орнуудад зээл олголт удааширсан байна
    Sheryl Tian Tong Lee
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 15 15:35
    70

    Зургийг: Bryan van der Beek/Bloomberg

    Азид зээлийн хэмжээ 6.7 хувиар буурсан ч бонд гаргалт сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

    (Bloomberg) -- Азийн зээл олгогчид ширүүсэж буй өрсөлдөөнтэй зах зээлд бэлтгэж эхэлж байна. 2025 онд Японоос бусад Ази, Номхон далайн бүсэд ам.доллар, евро болон иен буюу "Их 3" нэршилтэй валютаар нэрлэгдсэн зээлийн хэмжээ 6.7 хувиар унаж, 189 тэрбум ам доллар болж буурчээ.  

    Тарифыг тойрсон эргэлзээ болон АНУ-ын бодлогын хүү өндөр байсан нь компаниудыг шинэ хөрөнгө оруулалтаа хойшлуулах, зээлээ өөр валютаар авах шалтгаан болсон аж.

    ASIA-LOANS-GFX.png

    Зээлийн хэмжээ буурахтай зэрэгцээд бүс нутагт бонд гаргалт 27 хувиар нэмэгдэж, 317 тэрбум ам.доллар хүрсэн нь сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрсэн үзүүлэлт болсон байна. Компаниуд зээлийн санхүүжилтээс бонд руу шилжиж эхэлснээр хөрөнгө оруулагчдаас илүү таатай нөхцөлөөр хөрөнгө татан төвлөрүүлэх болжээ.

    AUS-LOANS-GFX.png

    Харин Австралийн зээлийн зах зээл эрчтэй өсөх төлөвтэй байна. Өнгөрсөн онд 13 хувиар тэлж, нийт зээлийн хэмжээ 128 тэрбум ам.доллар хүрсэн нь бүс нутагтаа хамгийн өндөр дүн болов.

    Энэ онд дахин санхүүжилт, нэгтгэх нийлүүлэх хэлцлийн идэвхжилээр тус улсад зээл олголт эрчимтэй явагдахаар байгааг шинжээчид онцолж байна.

    Cэтгэгдэл бичих