logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    “Warner Bros.”-ийг худалдан авахаар ширүүн өрсөлдөж буй “Paramount” Санхүү хариуцсан шинэ захирал томилов
    Molly Schuetz
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 15 11:00
    195

    Зургийг: Eric Thayer/Bloomberg

    (Bloomberg) -- “Paramount Skydance” компани Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн Деннис Синеллийг Санхүү хариуцсан захирлаар томилж байгааг мэдээллээ. 

    Өмнө нь “Uber Technologies” болон “Scale AI”-д алба хашиж байсан Деннис Синелли Санхүү хариуцсан захирлаар түр хугацаанд ажиллаж байсан Эндрю Уорреныг орлоно гэж “Paramount Skydance” лхагва гарагт гаргасан мэдэгдэлдээ дурджээ.

    Деннис Синелли “Paramount Skydance”-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс гарах бол Эндрю Уоррен компанидаа Стратегийн зөвлөхөөр ажилласан хэвээр байх юм байна.

    “Paramount Skydance” Холливудын хамгийн алдартай компаниудын нэг болох “Netflix”-тэй өрсөлдөж, “Warner Bros.”-ийг худалдан авахыг зорьж буй.

    “Paramount” компани “Warner Bros.”-ийн нэгж хувьцааг  30 ам.доллароор үнэлэн худалдаж авах санал тавьсан ч бүтэлгүйтээд байгаа юм.

    Cэтгэгдэл бичих