logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    БНХАУ-ын хувьцаа, юанийн ам.доллартой харьцах ханш 2017 оноос хойш анх удаа зэрэгцсэн өсөлт үзүүллээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 14 15:00
    130

    Зургийг: Raul Ariano/Bloomberg

    Goldman Sachs: 2026 оны эцсээр юанийн ам.доллартой харьцах ханш 6.85 нэгж хүрч чангарна

    (Bloomberg) -- Олон улсад тодорхой бус байдал нэмэгдэхийн хэрээр хөрөнгө оруулагчид БНХАУ-ын хувьцаа болон валют дээр мөрий тавьж эхэлж байна. Үнэлгээ, салбарыг дэмжсэн бодлого, ашигт ажиллагааны төсөөлөл зэрэгт суурилан томоохон хөрөнгө оруулалтын компаниуд тус улсад тавьсан дүгнэлтээ ахиулаад байгаа юм.

    БНХАУ-ын Засгийн газраас юанийн ам.доллартой харьцах ханшийг долоон нэгжийн түвшнийг давахыг зөвшөөрөөд буй бөгөөд зарим арилжаалагч энэ онд 6.25 нэгж хүртэл чангарна гэх хүлээлттэй байна.

    Өнгөрсөн онд Хонконгийн биржид бүртгэлтэй БНХАУ-ын компаниудын индекс 22 хувиар өссөн төдийгүй юань ам.долларын эсрэг сүүлийн таван жилийн хамгийн өндөр өсөлттэй байсан юм. Ингэснээр эдгээр үзүүлэлт нь 2017 оноос хойш анх удаа зэрэгцэн өсөлт үзүүлснийг онцолж болохоор байгаа юм.

    “Goldman Sachs” компани “CSI 300 Index” энэ онд 5200 хүрч, мягмар гарагийн хаалтаас есөн хувиар өснө гэсэн төсөөллийг танилцуулаад байна. Түүнчлэн юанийн ханш 2026 онд эцсээр 6.85 хүрнэ гэсэн  хүлээлттэй байна. Харин хөрөнгө оруулалтын бусад компани үүнээс илүү чангарах төсөөллийг танилцуулаад байгаа юм.

    Cэтгэгдэл бичих