logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    2025 он нь дэлхийн түүхэнд 2024, 2023 оны дараа бичигдэх дулаан жил болсныг эрдэмтэд бататгав
    Eric Roston
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 14 14:45
    649

    Зургийг: Michael Nigro/Bloomberg

    2025 оны цаг уурын мэдээлэл нь дэлхийн дулаарал сүүлийн жилүүдэд эрчимжиж буйг бататгасан эрдэмтдийн мэдэгдэлтэй нийцэж байна

    (Bloomberg) --  Цаг уурын судалгааны бие даасан гурван агентлагаас лхагва гарагт гаргасан агаарын хэмийн дата мэдээлэлд онцолсноор 2025 он нь дэлхийн түүхэнд гуравдугаарт бичигдэх дулаан жил болж бүртгэгджээ. Цаг уурын ажиглалтын түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн дулаан жил 2024 он байсан бол хоёрдугаарт 2023 он бичигддэг юм.

    Өнгөрсөн онд Номхон далайн экваторын бүсэд далайн гадаргын температур хөрснөөр дэлхийн агаарын температур дагаад буурах "Эль-Ниньо" мөчлөг тохиосон тул энэ удаагийн үр дүн маш онцгой болохыг эрдэмтэд мэдээлсэн байна. Өөрөөр хэлбэл хүлэмжийн хийн ялгарлаас үүдэх дулаарал нь температур буурахад нөлөөлдөг цаг уурын мөчлөгийг сөрж, улмаар 2025 он түүхэн дэх хамгийн дулаан жилүүдийн нэг болжээ.

    ezgif-2dd3497df87759b6.jpg

    Энэ нь "өдгөө хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дулаарал байгалийн жам ёсоор явагддаг цаг агаарын хэлбэлзлийг дарангуйлдаг болсны нотолгоо боллоо" хэмээн Калифорнийн Их сургуулийн Хөдөө аж ахуй, байгалийн нөөцийн тэнхимийн эрдэмтэн Дэниел Свэйн онцолжээ.

    2025 оны цаг уурын мэдээлэл нь дэлхийн дулаарал сүүлийн жилүүдэд эрчимжиж буйг бататгасан эрдэмтдийн мэдэгдэлтэй нийцэж байна. Дулаарлын эрч улам нэмэгдэхэд нарны гэрлийг ихээр ойлгодог нам өндрийн үүл багассан зэрэг хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгааг мэдээлжээ.

    Европын Холбооны Коперникийн нэрэмжит уур амьсгалын өөрчлөлтийн алба, Их Британийн Цаг уурын алба болон “Berkeley Earth” байгууллагын тооцооллоос харвал 2025 онд дэлхийн агаарын дундаж температур 1850-1900 оны дунджаас Цельсийн 1.41-1.47 хэмээр дулаан байжээ. Түүнчлэн сүүлийг гурван жилийн дулаарлын дундаж нь анх удаа Цельсийн 1.5 хэмээс давснаар 2015 оны Парисын гэрээгээр улс орнуудын амлалт өгсөн дэлхийн дулаарлыг тогтоон барих хязгаараас хэтэрснийг Коперникийн нэрэмжит уур амьсгалын өөрчлөлтийн алба мэдээлсэн байна.

    Cэтгэгдэл бичих