logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    “CallPro” компани олон улсын мэдээллийн аюулгүй байдлын ISO/IEC 27001:2022 стандартыг бүрэн нэвтрүүллээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 14 11:25
    255

    Зургийг: “КоллПро” ХХК

    Байгууллагын дуудлага, мессеж, бүх төрлийн сошиал сувгуудыг нэг платформ дээр нэгтгэсэн “омничаннел” системийг нэвтрүүлж буй “КоллПро” ХХК үйл ажиллагаандаа мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын ISO/IEC 27001:2022 стандартыг бүрэн нэвтрүүлж МонСертф тохирлын үнэлгээний байгууллагаас баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа. 

    Энэ нь мэдээллийн аюулгүй байдлыг олон улсын түвшинд ханган ажиллаж буйг болон харилцагч байгууллагууддаа найдвартай, тогтвортой үйлчилгээ үзүүлж буйг баталгаажуулах чухал үйл явдал болж байна. 

    Дэлхий даяар мэдээллийн технологи хурдацтай хөгжиж, бизнесийн ихэнх үйл ажиллагаа дижитал орчинд шилжсэн өнөө үед мэдээллийн аюулгүй байдал бол сонголт биш, зайлшгүй хэрэгцээ болсон. Харин “КоллПро” ХХК энэхүү олон улсын стандартыг үйл ажиллагааныхаа шат бүрд системтэйгээр хэрэгжүүлснээр компани болон харилцагч нарт дараах давуу талууд бий болгох аж.

    • Үйлчилгээ тасалдах, халдлагад өртөх эрсдэл хамгийн бага түвшинд байна
    • Мэдээллийн эрсдэлийг тогтмол үнэлэх, бууруулах, хянах тогтолцоо бий болно
    • Харилцагчийн мэдээлэл алдагдах, буруугаар ашиглагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх менежментийг хэрэгжүүлнэ
    • Дотоод хяналт, аудитын шалгалтуудыг тогтмол явуулж, гарч болох эрсдэлийг илрүүлж, хянаж удирдана
    • Мэдээлэлтэй холбоотой алдаа, зөрчлийн үед хариу арга хэмжээ авах чадвар сайжирна

    unnamed (2).jpg

    ISO буюу Олон улсын стандартчиллын байгууллагын судалгаагаар мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог хэрэгжүүлсэн байгууллагуудад томоохон буюу ноцтой хэмжээний мэдээллийн аюулгүй байдлын зөрчил гарах магадлал 60 хувиар буурч, зөрчил гарсан тохиолдолд учрах нөлөө, хохирол 50 хувиар багассан гэж үнэлсэн байдаг.

    Техник хангамж, ажилтнуудын мэдлэг, мэдээлэл, дотоод нөөц, урьдчилан сэргийлэх систем зэрэг мэдээллийн аюулгүй байдлын цогц хамгаалалтад  анхаарах нь өнөө цагийн хамгийн ухаалаг хөрөнгө оруулалт болж байна. “КоллПро” компанийн хувьд олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, найдвартай үйлчилгээ үзүүлэгч гэдгээ дахин баталгаажуулж харилцагч бүрийн бизнесийн тасралтгүй үйл ажиллагаа, итгэлцлийг хамгаалахаар мэдээллийн аюулгүй байдал, үйлчилгээний чанараа олон улсын жишигт нийцүүлэн сайжруулсаар байна.

     

    Байгууллага болон хэрэглэгч хоорондын бүхий л харилцааг нэгтгэх CallPro Platform омничаннел системийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 7272-7070 дугаараас болон www.callpro.mn вэб сайтаас лавлаарай.

    Cэтгэгдэл бичих