logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    WEF: Хиймэл оюун кибер аюулгүй байдлын салбарт хамгийн том өөрчлөлт авчирна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 14 10:50
    215

    Зургийг: weforum.org

    WEF: Өгөгдлийн алдагдал хиймэл оюунтай холбоотой нийт эрсдэлийн 22 хувийг эзэлж байна

    Ойрын жилүүдэд кибер аюулгүй байдлын салбарт хамгийн том өөрчлөлтийг авчрах хүчин зүйл нь хиймэл оюун байна гэж Дэлхийн Эдийн Засгийн Форумын судалгаанд оролцсон шинжээчдийн 94 хувь нь үзэж байна.

    Генератив хиймэл оюуныг байгууллагууд өргөн хүрээнд нэвтрүүлж буйтай холбоотойгоор халдлагаас илүүтэйгээр санамсаргүй байдлаар өгөгдөл алдагдах эрсдэл нэмэгдэж байгаа юм. Тухайлбал: 2025 онд хиймэл оюунтай холбоотой нийт эрсдэлийн 22 хувийг бүрдүүлж байсан өгөгдлийн алдагдал 2026 онд 34 хувийг эзэлжээ. Харин өмнөх онд кибер халдлага 47 хувийг эзэлсэн бол энэ онд 29 хувь болж буурсан байна.

    Үүнээс гадна геополитик кибер аюулгүй байдлыг тодорхойлогч гол хүчин зүйл болж байна. Нийт байгууллагуудын 64 хувь нь чухал дэд бүтцэд халдах, тагнуул хийх зэрэг геополитикийн шалтгаант кибер халдлагуудыг харгалзан үзэж эхэлжээ.

    Үүний зэрэгцээ улс орнуудын кибер бэлэн байдалд итгэх итгэл буурч байна. Тухайлбал: судалгаанд оролцогчдын 31 хувь нь амьдарч буй улс орон нь томоохон кибер халдлагад хангалттай хариу үзүүлж чадна гэдэг итгэлгүй байгаа аж. Энэ үзүүлэлт 2025 онд 26 хувь байсантай харьцуулахад итгэл улам буурч байна.

    2025 оны туршид олон нийтийн анхаарлыг татсан хэд хэдэн томоохон кибер гэмт хэрэг гарч, жижиглэн худалдаа, үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагаа, бүр цэцэрлэг хүртэл тасалдсан тохиолдлууд бүртгэгджээ. Судалгаанд оролцогчдын 73 хувь нь өөрсдөө эсвэл ойрын хэн нэгэн 2025 онд кибер технологид суурилсан залилангийн хохирогч болсон гэж хариулсан байна.

    Түүнчлэн дэлхийн хэмжээнд кибер залилан түүхэн дээд түвшинд хүрээд байгаа юм. Тодруулбал: Сахарын цөлийн өмнөд бүс нутагт судалгаанд оролцогчдын 82 хувь нь, Хойд Америкт 79 хувь нь цахим луйварт өртсөн гэж мэдээлжээ.

    Cэтгэгдэл бичих