logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    2025 онд олон улсад зорчигчдын тоо 2 сая давж, өмнөх оноос 15 хувиар өслөө
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 14 10:30
    198

    Зургийг: miat.com

    Цар тахлын өмнөх үетэй харьцуулахад олон улсын чиглэлийн зорчигчдын тоо 69 хувиар өсөөд байна

    2025 онд олон улсад зорчсон зорчигчдын тоо явсан, ирсэн нийлбэр дүнгээр хоёр сая давсныг Иргэний Нисэхийн Ерөнхий Газар мэдээллээ. Цар тахлын өмнөх үетэй харьцуулахад олон улсын чиглэлийн зорчигчдын тоо 69 хувиар өссөн бол 2024 оныхоос 15 хувиар нэмэгджээ. Мөн орон нутагт зорчигчдын өмнөх оноос таван хувиар өссөн байна.

    Олон улсын чиглэлд дотоодын агаарын тээвэрлэгч МИАТ, Аэромонголиа, Хүннү эйр компани нислэг үйлдэж, зах зээлийн 59.5 хувийг эзэлж байгаа бөгөөд үлдсэнд нь гадаадын 15 агаарын тээвэрлэгч нислэг хийж байна.

    Харин орон нутагт МИАТ ТӨХК долоон чиглэлд хуваарьт болон захиалгат нислэг үйлдэж байгаа юм. Орон нутагт зорчигчдын 81 хувь нь уул уурхайн ажилтнууд байгаа аж.

    Монгол Улс 2025 онд хамгийн олон буюу 854 мянга гаруй жуулчин хүлээн авахад олон улс болон орон нутгийн нислэгийн хүртээмж нэмэгдсэн нь нөлөөлсөн нэг хүчин зүйл болсныг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо тодотгож байна.

    Аялал жуулчлалын оргил саруудад нислэгийн давтамж, хүлээн авах байршлыг нэмэгдүүлэх үүднээс Өмнөговь аймгийн Гурвансайхан, Хөвсгөлийн Мөрөн, Баян-Өлгий, Ховд аймгийн онгоцны буудалд дунд оврын онгоц хүлээн авахаар төлөвлөж байгааг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан мэдээлсэн юм. Эдгээр нисэх буудал руу ОХУ, БНХАУ, БНСУ, Казахстан зэрэг улсаас шууд нислэг үйлдэх боломж бүрдэнэ.

    Үүнээс гадна 2026 онд агаарын тээврийн салбарт хийгдэх томоохон хөрөнгө оруулалт бол Навигацын төвийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилнэ гэдгийг салбарын сайд тодотголоо. Франц улсын банкнаас 23 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авахаар төлөвлөж байгаа аж.

    Мөн Навигацын нөөц төв барьснаар дамжин өнгөрөх нислэгийн тоо хоёр дахин нэмэгдэж, навигацын орлого 2-3 дахин нэмэгдэх боломжтой гэж тооцоолж байна.

    Cэтгэгдэл бичих