logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “Түмэн Шувуут” ХК-ийн өндөгний үйлдвэрлэл 22.4 хувиар өслөө
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 13 16:10
    125

    Зургийг: Түмэн Шувуут ХК

    Ж.Болд: 2026 оны VIII сард "Түмэн Шувуут-3" төсөл бүрэн хэрэгжиж дуусахаар байна

    “Түмэн Шувуут” ХК 2025 онд 176 сая ширхэг өндөг бэлтгэснийг тус компанийн Гүйцэтгэх захирал Ж.Болд мэдээллээ. Энэ нь 2024 онд 143.8 сая ширхэг өндөг үйлдвэрлэж байсантай харьцуулахад  22.4 хувиар өссөн дүн боллоо. Мөн тэрбээр “Шувууны аж ахуй эрхлэгчид бүгд хүчин чадлаа  нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах хэмжээнд хүрч буй”-г онцлов.

    Улсын хэмжээнд нэг жилийн өндөгний хэрэглээ 500-550 сая ширхэг байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар дотоодод өндөгний үйлдвэрлэл эрхэлдэг 24 орчим компани үйл ажиллагаа явуулж буй ба хүчин чадлаа өргөжүүлсээр байгаа аж.

    Үүн дээр импортын компаниудын нийлүүлэлтийг нэмээд тооцоход ирэх оноос өндөгний нийлүүлэлт 600 гаруй сая хүрч, дотоодын хэрэглээг хангалттай хангах хэмжээнд хүрээд байгааг тодотгосон.

    Дотоодын өндөгний нийлүүлэлт эрэлтээ давахтай зэрэгцэн Евразийн гаалийн хөнгөлөлт хэрэгжээд эхлэхээр зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэх хүлээлттэйг онцоллоо.

    Үүнээс гадна “Түмэн Шувуут 3” төслийн барилга угсралтын ажил 100 хувь дууссан, шувуу бойжуулалтын ажил 60 хувьтай үргэлжилж байгаа ба тус төсөл энэ оны наймдугаар сард бүрэн дуусахаар байгааг мэдээллээ.

    Тус компанийн үнэ ханшийн харьцаа сүүлийн жилүүдэд буурах хандлагатай байна. Мөн дансны үнийн харьцаа доод цэгтээ хүрч, 1.14-тэй тэнцэж байгаа нь “Түмэн Шувуут” ХК-ийн хувьцаа хямдруулалтай байгаа гэж хэлж болохоор байна.

    Cэтгэгдэл бичих