logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Батбуян
    Дональд Трамп Ираны бизнесийн түншүүдэд 25 хувийн тариф ногдуулна гэж анхааруулав
    Hadriana Lowenkron
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 13 11:45
    263

    Зургийг: Aaron Schwartz/Bloomberg

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны Засгийн газарт үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байна

    (Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай худалдаа, эдийн засгийн холбоотой улс орнуудад 25 хувийн тариф тогтоохоо анхаарууллаа.

    Ираны иргэдийн эсэргүүцлийн жагсаал гурав дахь долоо хоногтоо үргэлжилж буй энэ үед Дональд Трамп тус улсын Засгийн газарт үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж буй.

    Ираны худалдааны түншүүд нь зөвхөн хөрш зэргэлдээ орнуудаар нь хязгаарлагдахгүй. БНХАУ, БНЭУ, БНТУ, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улс багтдаг. Энэ дундаас хамгийн том түнш нь БНХАУ юм. Тиймээс Дональд Трампын энэхүү алхам нь АНУ-ын худалдааны түншүүдийн харилцаанд нөлөөлж болзошгүй байна.

    АНУ Энэтхэгт аль хэдийн 50 хувийн тариф ногдуулаад байгаа бөгөөд Ираны асуудлаас үүдэн БНХАУ-ын бараа, бүтээгдэхүүнд 25 хувийн нэмэлт тариф ногдуулбал 2025 онд байгуулсан Ши Жиньпин болон Дональд Трамп нарын хэлэлцээр талаар болох эрсдэлтэй болоод байна.

    БНХАУ нь Ираны түүхий газрын тосны хамгийн том худалдан авагчид тооцогддог бөгөөд тус улсын газрын тос боловсруулдаг хувийн компаниуд сүүлийн үед худалдан авалтаа нэмэгдүүлээд байгаа аж.

    Дональд Трампын хувьд Ираны иргэдийн эсэргүүцлийн жагсаалыг дэмжихээ ил тод илэрхийлж байгаа төдийгүй хэрэв Ираны Засгийн газар жагсагчид руу гал нээсэн тохиолдолд АНУ цэргийн хариу арга хэмжээ авахыг анхааруулсан юм.

    Иранд өрнөж буй жагсаалын улмаас амиа алдсан хүний тоо 600 дөхөөд байна. Мөн 10 мянга гаруй иргэн баривчлагдсаныг Олон улсын хүний эрхийн байгууллагууд мэдээллээ. Энэ удаагийн жагсаал цуглаанд хэдэн зуун мянган хүн нэгдэж,  90 сая хүн амтай Иран улсыг бүхэлд нь хамраад байна.

    Cэтгэгдэл бичих