logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Есүйхулан
    Шинэ орон сууцны дундаж үнэ сүүлийн 3 жилд 44.1 хувиар, хуучин орон сууцных 55 хувиар өсөв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 13 10:00
    614

    Зургийг: Davaanyam Delgerjargal/Bloomberg

    Сонгинохайрхан дүүргээс бусад дүүрэгт шинэ болон хуучин орон сууцны нэг м.кв талбайн үнэ 4-5 сая төгрөг даваад байна

    Өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар шинэ орон сууцны м.кв талбайн дундаж үнэ 5.03 сая төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар, сүүлийн гурван жилийн хугацаанд 44.1 хувиар өссөн үзүүлэлт болж байна.

    Үүнээс гадна хуучин орон сууцны үнэ шинэ орон сууцныхаас өндөр буюу 5.06 сая төгрөг хүрээд байгаа бөгөөд сүүлийн нэг жилд 17.7 хувиар, сүүлийн гурван жилийн хугацаанд бараг 55 хувиар өсжээ. Ялангуяа Хан-Уул дүүрэгт хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25 хувиар буюу 1.1 сая төгрөгөөр нэмэгдсэн байна.

    13-4.JPG

    Харин Сүхбаатар дүүрэгт шинэ болон хуучин орон сууцны дундаж үнэ ижил түвшинд буюу 5.97 сая төгрөг байна. Харин бусад дүүрэгт шинэ болон хуучин орон сууцны үнэ 4-5 сая төгрөг даваад буй.

    Хотын төв гэдэг утгаараа сүүлийн гурван жилд Хан-Уул, Сүхбаатар болон Чингэлтэй дүүрэгт орон сууцны үнэ хамгийн өндөр өсөлттэй байна.

    13-5.JPG

    2024 оны II улирлын байдлаар нийслэл дэх шинэ орон сууцны нийлүүлэлтийн 43.4 хувь нь Хан-Уул дүүрэгт төвлөрснийг үл хөдлөх хөрөнгийн судалгааны “Тэнхлэг зууч” компанийн тайлангаас харж болохоор байгаа юм.

    Харин 43.4 орчим хувь нь Баянзүрх дүүрэгт байгаа нь мөн адил үзүүлэлт болж байна. Гэхдээ Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны нийлүүлэлт хамгийн өндөр байдгийг урт хугацааны тайлан харууллаа.

    “Тэнхлэг зууч”-ийн тайланд орон сууцны үнэ ипотекийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2013 онд эрс өсөж, 2014 оноос алгуур буурах хандлага ажиглагдсан ч эргээд 2017 оноос хойш тасралтгүй өссөнийг онцолжээ. Түүнчлэн ипотекийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш шинэ орон сууцны дундаж талбайн хэмжээ 26.5 хувиар буурсан байна.

    Cэтгэгдэл бичих