logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Экспортын орлого XII сард $1.96 тэрбум болж, түүхэн дээд түвшинд хүрэв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 09 15:30
    623

    Зургийг: Brent Lewin/Bloomberg

    Гадаад худалдааны ашиг оны дүнгээр 4.4 тэрбум ам.доллар хүрч, 5.3 хувиар өслөө

    2025 оны 12 дугаар сард Монгол Улсын экспортолсон бараа, бүтээгдэхүүний хэмжээ сарын дүнгээр хамгийн өндөр өсөлттэй гарлаа.

    Өнгөрсөн сард нийт экспортын үнийн дүн 1.96 тэрбум ам.доллар болж, түүхэн дээд түвшинд хүрсэн байна. Түүнчлэн гадаад худалдааны ашиг 857.5 сая ам.доллар хүрсэн нь 2016 оны нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр ашигтай сар болжээ.

    Оны дүнгээр гадаад худалдааны ашиг 4.4 тэрбум ам.доллар хүрч, 2024 оноос 5.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт барааны эргэлт үл ялиг буурсан ч гадаад худалдааны тэнцэл өссөн эерэг үзүүлэлттэй байна.

    2025 оны нийт экспортын 74 хувийг нүүрс болон зэсийн экспорт дангаар бүрдүүлж байгаа юм. Түүхэн дээд ханшаа тогтоогоод буй зэсийн экспорт 2021 оноос хойш анх удаа нүүрсний экспортын орлогыг давж, 5.8 тэрбум ам.доллар хүрлээ. Зэсийн ханш 2026 онд огцом өөрчлөлтгүй одоогийн түвшинд тогтвортой байх төлөвтэй байгаа бөгөөд зэсийн экспорт өнгөрсөн оноос багагүй байхыг харуулж байна.

    Харин чулуун нүүрсний экспорт 2025 оны эцэст 83.9 сая тонн хүрч, өмнөх оноос 5.6 хувиар өсжээ. 12 дугаар сард 10 сая гаруй тонн нүүрс экспортолсон ч жилийн нийт орлогын хэмжээ эрс буурч, 5.77 тэрбум ам.доллар болсон байна.

    Эхний хагаст сард дунджаар 6.3 сая тонн нүүрс экспортолж байсан бол оны сүүлийн хагаст 8.7 сая тонн болж, эрчимжсэн юм.

    Cэтгэгдэл бичих