logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    Дональд Трампын бүрэн эрхийн хугацаанд үүсээд буй тогтворгүй байдлаас үл хамааран ам.долларын ханш өсөв
    Carter Johnson, Anya Andrianova
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 09 12:00
    182

    Зургийг: SToru Hanai/Bloomberg

    Холбооны Нөөцийн банк мөнгөний бодлогын шийдвэрээ энэ сарын эцсээр танилцуулна

    (Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогын улмаас геополитикийн хурцадмал байдал үүсээд буй ч АНУ-ын эдийн засгийн тогтвортой байдал ам.долларын ханшийг дэмжиж байна. Арилжаанд оролцогчид Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулснаар ам.долларын ханш суларна гэсэн хүлээлттэй энэ оныг угтсан юм.

    Түүнчлэн Дональд Трампын засаг захиргаа Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан нь геополитикийн тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж, ам.долларын ханшид эрсдэл учруулаад байна.

    Хэдий тийм боловч АНУ-ын хөдөлмөр зах зээл шинжээчдийн таамагласан шиг ноцтой түвшинд сулраагүй тул Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг огцом бууруулахгүй гэсэн хүлээлт үүсэж, ам.долларын ханш чангараад байгаа юм. Холбооны Нөөцийн банк ээлжит мөнгөний бодлогын шийдвэрээ энэ сарын эцсээр танилцуулах товтой байна. 

    DOLLAR-GFX.png

    Ам.долларын ханш энэ долоо хоногт түр хугацаанд өссөн нь Дональд Трампын эрин үед шинжээчид зах зээлийн чиг хандлагыг тааварлахад ямар хүндрэлтэй байгаагийн жишээ болж байна.

    Зах зээлд ийнхүү тодорхойгүй байдал нэмэгдсэн тул шинжээчдийн жилийн таамаглал, төсөөлөл байнга өөрчлөгдөхийг “AGF Investments”-ийн шинжээчид онцолжээ.

    Cэтгэгдэл бичих