logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ-ын газрын тосны томоохон компаниуд Венесуэлийн асуудалд Бээжингээс чиглэл хүлээж байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 09 09:00
    865

    Зургийг: Andrew Wong/Bloomberg

    (Bloomberg) -- Вашингтоноос Венесуэлийн газрын тосны салбарыг орвонгоор нь эргүүлснээр БНХАУ-ын газрын тосны том компаниуд дараагийн алхмаа тодорхойлохоор яаравчилж эхэлжээ.

    АНУ Николас Мадурог баривчилсны дараа China National Petroleum Corp. Зэрэг Төрийн өмчит томоохон компаниуд дэлхийд хамгийн томд тооцогдох газрын тосны ордууд дахь эзэмшил, хөрөнгө оруулалтаа хэрхэн хамгаалах асуудлаар Бээжингээс заавар чиглэл хүссэнийг ойрын эх сурвалж мэдээлсэн байна. Мөн компаниуд нөхцөл байдлыг үнэлгээг газар дээр нь хийж, БНХАУ-ын тэргүүлэх албан тушаалтнууд үр дагавар хэрхэн эргэж болох хувилбаруудад тохирсон төлөвлөгөө гаргаж эхэлснийг нэмж дурджээ.

    unnamed.jpg

    Хамгийн муу хувилбараар бол БНХАУ-ын Венесуэлд олон арван жилийн турш хийсэн хөрөнгө оруулалт арчигдах эрсдэлтэй юм. БНХАУ-ын компаниуд ялангуяа “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Латин Америкт томоохон ашиг сонирхол бүрдүүлээд буй.

    Венесуэлд 2007 оноос буюу Ерөнхийлөгч асан Уго Чавесийн засаглалын үеэр БНХАУ анх газрын тос, дэд бүтцийн төслүүдэд нь санхүүжилтээ нэмэгдүүлж эхэлжээ. Яваандаа АНУ-ын хориг чангарснаар БНХАУ Венесуэлийн газрын тосны гол худалдан авагч, гол зээлдүүлэгч нь болсон байна. Нээлттэй мэдээллээс үзвэл 2015 оны оны байдлаар Бээжин Төрийн өмчит банкнуудаар дамжуулан газрын тосоор баталгаажсан 60 тэрбум гаруй ам.долларын зээл олгосон тооцоолол байна.

    Хэдийгээр сүүлийн жилүүдэд Венесуэлийн олборлолт буурч, БНХАУ-ын түүхий газрын тосны импортын ердөө дөрвөн хувийг эзэлдэг болсон ч төлөх ёстой өр нь олон тэрбумаар хэмжигдэж буй.

    Үүний зэрэгцээ Венесуэлийн газрын тосны салбарыг шууд хяналтдаа авах Вашингтоны шийдвэр эрчим хүчний бүтээгдэхүүний зах зээлийг доргиож, арилжаалагчид болон АНУ-ын газрын тос боловсруулагч компаниуд тус улс руу хошуурах эхлэлийг тавиад байна. Дональд Трампын засаг захиргаа Венесуэлд тавьсан хоригоо үе шаттай сулруулж, 50 сая баррель газрын тосыг эргэлтэд оруулахаа мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл АНУ-ын Засгийн газар олон улсын газрын тосны арилжаанд шууд оролцох болсноор Канадад газрын тосны үнэ буурч, АНУ-ын боловсруулагч компаниудын хувьцааны ханш өсөхөд түлхэц боллоо. Мөн хоригоос болж удаан хугацаанд идэвхгүй байсан том тоглогчид Венесуэл дэх сонирхлоо сэргээж эхэлж байна. 

    Cэтгэгдэл бичих