logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Инфляц сүүлийн нэг жилийн хугацаанд анх удаа Монголбанкны зорилтот түвшинд хадгалагдав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 08 17:00
    219

    Зургийг: С.Батсайхан

    Улсын хэмжээнд инфляц XII сард 7.5 хувьтай гарлаа

    Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 12 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 7.5 хувьтай гарч, сүүлийн нэг жилийн хугацаанд анх удаа Төв банкны зорилтод түвшинд орж ирлээ.

    Инфляцын түвшин улсын хэмжээнд 7.5 хувь гарсны 3.0 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлэг, 0.9 нэгж хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлтөөс голлон шалтгаалсан байна. 

    Тайлант сард түлшнээс бусад импортын барааны нөлөөлөл нэлээд буурчээ. Оны турш ерөнхий инфляцын хоёроос дээш хувийг бүрдүүлж байсан бол сүүлийн тайланд 1.7 хувь болж буурсан байна.

    Харин сүүлийн саруудад инфляцын гол хөдөлгүүр болж буй хүнсний бүлгийн үнийн өсөлт саарч, 11.1 хувьтай тэнцсэн ч өндөр түвшинд хадгалагдсаар байна.

    12 дугаар сарын Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хурлаар инфляцын түвшин оны эцэст зорилтод интервальд орж ирэхээр байгаа тул бодлогын хүүг 0.5 нэгж хувиар бууруулах санал гарсан ч дэмжигдээгүй.

    Инфляцын түвшин шинжээчдийн таамгаас урьтаж буурсан ч томоохон эрсдэлүүд тулгарч буйг Монголбанкны тайлангаас харж болохоор байгаа юм. Тухайлбал: шатахууны нийлүүлэлтийн доголдлоос улбаалан инфляцын суурь төсөөлөл 1.2 нэгж хувиар нэмэгдэх эрсдэлтэй байна.

    Мөн 2025 оны цаг агаарын төлөв байдлыг авч үзэхэд зудын эрсдэл нэмэгджээ. Энэ нь хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтэд нөлөөлж, энэ онд хэрэглээний үнийн индексийг төсөөллөөс нэг нэгж хувиар өсгөж магадгүй юм.

    Харин 2026 онд төлбөрийн тэнцлийн алдагдал буурч, төгрөгийн ханш бага зэрэг чангарах төсөөлөлтэй байна. Улмаар инфляцын төсөөлөл 1.4 нэгж хувиар буурах эерэг талтай байгаа юм.

    Cэтгэгдэл бичих